Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Classical Trio Concert” тоглолт тун удахгүй
Нийгэм

“Classical Trio Concert” тоглолт тун удахгүй

Урлаг Урлаг03/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
classical_0215986817992013-04-03-09-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Хийлч Д.Галбадрах, виолон­чельч Ц.Бэхбат, төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл нар хамтарч “Classical Trio Concert” сонордуулах гэж байна. Д.Галбадрах Шведэд суралцаад өдгөө ХБК-д багшилж буй. Хийлч Ц.Бэхбат тус улсын Хааны академид мастер хамгаалахаар суралцаж буй бөгөөд эх орондоо уран бүтээл хийхээр түр хугацаагаар ирээд буй юм. Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл бол тайзнаа байнга тоглож буй шилдэг хөгжимчин билээ. Тэд Монголдоо хамтарч тоглох тухай эртнээс бэлтгэсэн бөгөөд морин хийлч Ц.Бэхбатынхаа цаг завын боломжийг харсаар байгаад өдий хүрсэн андууд юм. Швед, АНУ, Испани зэрэг оронд хамтарч тоглосон тэд хөгжимд дуртай монгол үзэгчидтэйгээ энэ бүрэлдэхүүнээрээ анх удаа бүрэн хэмжээний хөтөлбөр бүхий тоглолтоор учрах гэж байна.Залуус Л.В.Бетховен, Ф.Мендельсон гээд дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлээс эгшиглүүлнэ. Монголдоо ХБК-д суралцан орос шкоолтой мэргэжилтэн багш нараараа заалгаж төгсөөд, баруунд эрдэм боловсролоо төгөлдөржүүлж буй виолончельч болон хийлч, төгөлдөр хуурч гурвалын дахин үл давтагдах сонгодог тоглолт Монголын хөгжмийн урлагийн түүхэнд, тоглооч уран бүтээлчдийн намтарт ч тодоос тодоор бичигдэх буй за.Энэхүү тоглолтдоо АНУ-ын нэрт удирдаач Брэд Коиэрийг урьсан. Маэстро Ж.Вердийн “La forza del destino” хэмээх симфони найрал хөгжимд зориулсан бүтээл удирдан тоглуулах юм. Удирдаач манай оронд байх хугацаандаа ХБК-ийн найрал хөгжимчдөд нээлттэй хичээл ч заах ажээ. Тоглолт 4 сарын 11- нд  ДБЭТ болно.

 

Р.ОЮУНАА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026
Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Мандах төрийн малгай нь Монголын төр, цэргийн түүхийг илтгэх ховор өв

30/06/2026

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.