Хөлдөө хагалгаа хийлгэж, зовиурласны улмаас алха чадахгүй байсан дуучин Леди Гага эргээд хөл дээр босчээ. Түүний хөл бүрэн эдгэж, төвөггүй алхаж чадах болсон гэнэ. Нью-Йоркт алтаар бүрсэн тэргэнцрээр аялж гайхуулсан Леди Гага дараахан Louis Vuitton-ийн үнэтэй тэргэнцрээр явж мөн л хэвлэлээр мандаад амжсан билээ. Тэгвэл одоо дуучинд тэрхүү тэргэнцрүүд хэрэггүй болж, ажилдаа шамдан орсон байна.Леди Гагаг мөдхөн гэрлэнэ гэж хэвлэлүүдээр бичсээр байгаа билээ. Энэ зун тэрээр найз залуу Тейлор Киннитэйгээ гэрлэхээр тохирчихсон гэсэн мэдээлэл цацагдсан юм. Түүнчлэн түүнийг хайрлаж хүндэлдэг шүтэн бишрэгчид нь төрсөн өдрөөр нь янз бүрээр мэндчилгээ хүргэсний дотроос алдартай дизайнч Карл Лагерфельд өөрөө дуучинд баяр хүргэсэн ил захидлаа зураад бэлгэлсэн явдал байлаа. Нэртэй загвар зохион бүтээгч, гэрэл зурагчин Лагерфельд Aмерик дуучин бүсгүйг нарны шил зүүгээд цайвар шар үсээ мөрөндөө унжуулснаар зурсан байна.
www.URLAG.mn