Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ромео Жульетта” сонгодог мюзикл Азид анх удаа Монгол хэлээр
Нийгэм

Ромео Жульетта” сонгодог мюзикл Азид анх удаа Монгол хэлээр

Урлаг Урлаг08/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
romeo_juleta8322697682013-04-05-10-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Ромео Жульетта” сонгодог мюзикл ирэх 5 сарын 3-ны өдөр “UB palace”-ийн концертын их танхимд тоглогдохоор болжээ.Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч ,хөгжмийн найруулагч Жерард Пресгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл  Азид анх удаа тавигдаж байгаа билээ. Монгол хэл дээр тоглогдох “Ромео Жульетта”-г  төгс хэлбэрээр нь үзэгч түмэндээ хүртээхийн тулд урлаг соёлын нэр хүндтэй уран бүтээлчид болох  МУГЖ Б.Сарантуяа, “Классик Жем” хамтлаг, “A- Capella” хамтлаг болон ДБЭТ-ын жүжигчин н.Нармандах зэрэг уран бүтээлчид гол дүрд нь тоглох ажээ. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг  зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийх бөгөөд Францын тал дуунуудыг монгол  хэл дээр  дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцаж байгаа аж. “Ромео Жульетта” сонгодог мюзикл нь дуучид болон жүжигчдын хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлогтой. Тиймээс ч Азийн бусад улс орноос ирж үзэх хүсэлтэй үзэгчид  ч олон  байна. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг улаан хивсний ёслолоор эхлэх юм байна. Монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөрөөр бүтээгдэж буй энэхүү мюзикл ирэх сарын 3-нд “UB palace”-ийн концертийн их танхимд ганцхан удаа тоглогдох бөгөөд хайртай хосуудын хайрын түүхийг өгүүлсэн уг жүжгийн хос тасалбарын үнэ 100 ам.доллар байх аж.
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.