Бид яах гэж секс хийдэг вэ? Секс ямар хэрэгтэй юм бэ? Мэдээж та физиологийн хэрэгцээгээ хангах, vр удмаа vлдээхэд хэрэгтэй гэж хариулах байх л даа. Тэгвэл танд шинэ мэдээлэл хvргэе.Ухамсрын дээд хөгжилтэй сексийн идэвхитэй амьдралтай хvн төрөлхтөн аль эртнээс vvнийг олон янзын төвөгтэй асуудлуудаас ангижруулагч хамгийн хялбар бөгөөд тааламжтай арга хэмээн vзсээр иржээ.
Орчин тойронд чинь болж буй зvйлс залхааж сэтгэлийн дарамтанд ордог бол
Ийм хvмvvст зөвлөхөд бэлгийн харьцаанд ороход сэтгэл санааны байдал мэдэгдэхvйц дээшилдэг гэнэ. Учир нь сексийн vед хvний биенд сэтгэл санааг тайвшруулан тогтворжуулж, юмс vзэгдлийн талаар эерэг, өөдрөг бодол төрvvлэхэд туслах vvрэг бvхий эндорфин даавар ялгардаг.Мөн бие организм дахь дааврын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сэтгэл санааны байдал дээшлэх нь тархины хэд хэдэн мэдээллийн төвийн vйл ажиллагаа идэвхжсэнтэй шууд хамааралтай гэдгийг эрдэмтэд баталжээ. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаа өөдрөг байлгах гэж та тусгайлан хvч хөдөлмөр зарцуулалгvйгээр зөвхөн сексийн тусламжтайгаар асуудлыг хялбархан шийдвэрлэж болох нь ээ.
Та vргэлж өвддөг бол
Орон дотроо өвчин мэдрэмтгий, амархан өртөмтгий байдлаа vгvй хийцгээе. Учир нь бэлгийн харьцаанд ороход морфины нэг төрөл болох тайвшруулагч эндорфины vйлчлэлээр vvсэх окситоцин хэмээх этгээд нэртэй даавар хvний цусанд ялгардаг байна. Харин эмэгтэйчvvдэд энэ нь сарын тэмдэг ирэх урьтал дохио болох ууц, давсгаар хатгуулж, чилж өвдөхийг намдаахад тусладаг гэнэ. Тиймээс секс нь ямар ч өвчин намдаах эмнээс дутахгvй vйлчилгээ vзvvлдэг аж
Та турах гэж хоолны дэглэм барьдаг ч хvссэн vр дvндээ хvрч чаддаггvй бол
Ор бол хvн төрөлхтөний бvтээсэн хамгийн төгс спортын хэрэгсэл гэвэл та итгэх vv? Сэрэл нь хөдөлсөн хvний судасны цохилтын давтамж минутанд 70 – 150 удаа байдаг нь хvндийн өргөлтийн туйван өргөх vеийн давтамжтай адил байна. 15 минут гvйлтийн зам дээр хурдтайгаар гvйх, орон дотроо хэвтэж байгаад ижил хэмжээний энерги зарцуулах хоёрын аль нь илvv тааламжтай байх вэ? Мэдээж хоёр дахь нь биз дээ. Арифметикийн тооцоогоор хvн 30 минут секс хийхэд 200 ккал илчлэг зарцуулдаг гэнэ. өөрөөр хэлбэл хэрэв та өдөрт нэг удаа бэлгийн харьцаанд ордог бол долоо хоногт хагас килограмм өөх хаслаа гэсэн vг юм. Тэгэхээр сарын дотор хэдийг хасахаа тооцоолоод нэг vз дээ.
Та өвчинд хялбархан өртдөг буюу таны дархлаа сул бол
Дархлаагаа сексийн тусламжтайгаар сайжруулж болдог ажээ. Бэлгийн идэвхитэй амьдралтай хvмvvсийн цусан дахь бактери устгагчийн хэмжээ секс бага хийдэг хvмvvсийнхээс даруй 30 хувиар их агуулагддаг байна. Ийм учраас бэлгийн харьцаанд тогтмол ордог хосууд ханиад, томуу, бусад халдварт өвчнөөр бага өвчилдөг гэнэ. Харин бэлгийн замын халдварт өвчнөөс зөвхөн бэлгэвч л найдвартай хамгаалж чадна. Тиймээс та тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвчийг заавал хэрэглэж занших нь чухал юм. Аз болоход энэхvv супер хамгаалагчийг захын дэлгvvр, эмийн сангаас авч болох бололцоотой болжээ.
Та хөхнийхөө хэмжээнд сэтгэл дундуур байдаг бол
Итгэмээргvй ч энэ бол баримт. Сексийн байнгын идэвхитэй харьцаанд орох нь эмэгтэйчvvдийн хөх томороход нөлөөлдөг байна. Учир нь сэрэл хөдлөхөд цусны эргэлт тvргэсч хөхийг 25 хувиар *өсөхөд* хvргэдэг гэнэ.
Таны ой тогтоолт муудаж, мартамхай болсон бол
Энэ бас л vнэмшихэд бэрх ч бэлгийн харьцаанд орох тоолонд та өөрийнхөө IQ чадварыг дээшлvvлж байдаг гэнэ. Америкийн эрдэмтэд хоёр хөлт хvн хэмээх амьтны бэлгийн амьдралыг судлах явцдаа хурьцал vйлдэх vед хvний бие организм дэх цусны эргэлтийн хурд дээд цэгтээ хvрч, хvчилтөрөгчөөр хангагдсан цус бvх эрхтэнд, ялангуяа тархинд тvргэн хvрч тэжээлээр хангагдсан дайврын тогтолцооны удирдлагын төв Гипоталамус нь ой тогтоолт, сурах vйл ажиллагааны төвийг хянан зохицуулдгийг тогтоожээ.Тиймээс семестрийн шалгалтын vеэр оюутнууд хичээлээ цээжлэх гэж биеэ зовоолгvйгээр шалгалтаа амжилттай өгч болох нь ээ.
Нойргvйдэл….. та унтаж чадахгvй vvр цайлгаж байгаа бол
Секс хийсний дараа хамаг бие тавираад бөх гэгч нь сайхан унтдаг. vvний шалтгаан нь бэлгийн харьцаанд орох vед хvчтэй тайвшруулах vйлчлэл бvхий окситоцин хэмээх дааврын хэмжээ ихсэж нойрны эмний vvрэг гvйцэтгэж өгдөг.
Таны биеийн арьс суларч vрчийгээд байгаа бол
Хvн хурьцал vйлдэж байхад биеийн бараг бvх булчингууд ажилладаг байна. Ялангуяа эмэгтэйчvvдийн хувьд хамгийн чухал vvрэг гvйцэтгэдэг аарцаг, ташаа, өгзөг, хэвлийн болон гарын булчингууд идэвхитэй ажиллагаанд ордог ажээ. vvнээс гадна хvний тулгуур хөдөлгөөний эрхтэнд таатай нөлөө vзvvлдэг тестостерон хэмээх дайвар цусанд их хэмжээгээр ялгардаг байна. Мөн сексийн идэвхитэй харьцаанд байх нь бие галбирыг сайхан хэвээр хадгалах нэг гол vндэс болдог. 20 минут секс хийх нь хагас цаг өглөөний дасгал хийсэнтэй тэнцдэг гэнэ. Тиймээс, хэдий та туранхайвтар ч харвин чинь унждаг бол энэ арга танд тус болж мэдэх юм.
Та нvvрэндээ хөгшрөлтийн шинэ ул мөр олж харсан бол
Бэлгийн харьцаанд тогтмол орох нь эмэгтэйчvvдийн арьсанд зайлшгvй хэрэгцээтэй хөгшрөлтийг сааруулагч бодис болох коллагены хэмжээг нэмэгдvvлж арьсыг зөөлөн, булбарай, торгомсог болгодог нь нотлогджээ. Мөн энэ vед хvний бие организмд хуримтлагдах прогестерон хэмээх даавар нь нvvрний арьсыг батгажихаас сэргийлдэг байна. Америкийн эрдэмтдийн тогтоосноор долоо хоногт хамгийн багадаа гурван удаа бэлгийн харьцаанд ордог 30 гаруй насны хосууд сексийн идэвхгvй амьдралтай vе тэнгийнхнээсээ даруй 2 – 3 насаар залуу харагддаг байна.
Та өөрийгөө голдог, өөртөө итгэлгvй дорой нэгэн бол
Та ялангуяа өөрөөсөө залуухан, урт хөлтэй, сайхан хvvхнvvдэд нууцхан атаархаж, сэтгvvлийн хавтсан дээр гарсан фотомоделуудын зургийг хараад сэтгэлээр унадаг биз. Энэ байдлаас таныг зөвхөн тачаангуй секс л аварна. Мөрөөдлийн залуу чинь таныг хамгийн сайхан бvсгvй гэж vнэн сэтгэлээсээ хэлэх цаг ирнэ гэдэгт итгэ. Эр хvн таныг хvсэж байгаа цагт өөртөө итгэх итгэл чинь эргэн ирж, өөрийгөө хайрлах болно.
www.URLAG.mn