Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Тогоруун дуун” нэртэй чөлөөт уншлагын тэмцээн болно.
Нийгэм

“Тогоруун дуун” нэртэй чөлөөт уншлагын тэмцээн болно.

Урлаг Урлаг08/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hailkey8783582893312013-04-08-09-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Уран зохиолын “БИШҮБИ” төвөөс Хайку шүлгийн чөлөөт уншлага хийхээр болжээ. “Тогоруун дуун” нэртэй уг чөлөөт уншлага энэ сарын 12-ны 16:00 цагаас “Их Монгол” дээд сургуулийн лекцийн танхимд болох бөгөөд Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Эрдэнэцогт, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг нар оролцож өөрсдийн хайку шүлгээсээ сонирхуулах юм байна. Энэхүү чөлөөт уншлага хайку, сонирходог, хайку бичдэг хэн бүхэнд нээлттэй болох юм байна. Дашрамд сонирхуулахад Хайку шүлэг нь Японоос гаралтай бөгөөд Дорно дахины яруу найргийн өвөрмөц нэг хэлбэр бол японы хайку юм. Японы хайку нь гурван мөр 17 үет шүлэг байдаг. Нэг хайку гол төлөв 5-7 үгээр бүтэх бөгөөд найман үгтэй байх нь ховор тохиолдоно. Японы шүлгийн бүтэц буюу шүлэглэх ёс, өөрийн уламжлалд түшиглэж, дундад зууны эхэн үед батжин тогтжээ. Хайку шүлгийг үндэслэгч нь Японы сонгодог яруу найрагч Басё гэж үздэг бөгөөд Басёгийн уран бүтээлд хайку жинхэнэ бодит хэлбэр, шүлэглэх ёс гуримаа олсон гэдэг. Японы яруу найргийн түүхэнд “Басёгийн сургууль” буюу өөрийн барилыг дагагч олон яруу найрагч төрүүлсэн энэ хүн 1644-1694 оны хооронд амьдарч байжээ.

 Дэлгэрэнгүй мэдээллийг 99261059 дугаарын утсаар холбогдож авах боломжтой.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.