Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын бүртгэл үргэлжилсээр
Нийгэм

“Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын бүртгэл үргэлжилсээр

Урлаг Урлаг08/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-04-07_1912371857464242013-04-08-10-13[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын тов гарчээ. “Дашбалбар судлал” төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг тус наадмын гол зорилго нь залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох мөн “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд оршдог юм. Яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал, уран бичлэгийн уралдаан гэсэн гурван төрөлд оролцогчдын бүтээлийг энэ сарын 19-ны 18:00 цаг хүртэл [email protected] хаягаар болон 96658808, 99993758 дугаарын утсаар авах ажээ.

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж хоёрдугаар шатанд 15 шилдэг илтгэл, 15 шилдэг яруу найргийг шалгаруулан дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарлах гэнэ. Илтгэлийн хувьд Утга зохиол судлал, Сэтгүүл зүй, Шашин судлал, Улс төр судлал, Соёл судлал гэсэн бүтээлүүдийг хүлээж авах ба бүх төрөлд нь яруу найрагч О.Дашбалбарын намтар, уран бүтээлийн онцлогийг тусгасан байх шаардлагатай бол уран бичлэгийн уралдаанд О.Дашбалбар агсаны шүлэг, ишлэлээс Монгол уран бичлэгээр бичсэн бүтээлээ илгээх юм байна.

“Эх орон-Оюун санаа-Яруу найраг”  наадмын эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 3-ны 10 цагт Тусгаар тогтнолын ордон”-ы 3 давхарын дугуй зааланд болох бол наадмын тэргүүн байрт өргөмжлөл 300 мянган төгрөг, дурсгалын зүйлийг гардуулах юм. “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо, Яруу сэтгэгч нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.