Олон улсын театрын баярын өдрөөр Монголын театрын урлагийн салбарынхан шилдгүүдээ тодруулсан юм. Ес дэх удаагийн “Гэгээн муза” наадам өчигдөр уламжлал ёсоор УДЭТ-т болж, 2011 онд тайзнаа тавигдсан 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрөлд өрсөлдсөн юм. Энэ удаад УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” жүжиг драмын жүжгийн төрөлд зургаан номинацид шилдгээр шалгарснаас гадна 2011 оны тайзнаа мэндэлсэн хамгийн шилдэг бүтээлд олгосон гран-при шагналын эзэн болж таван сая төгрөгөөр шагнууллаа. Ийнхүү шилдэгүүдийн танилцуулга, фото зураг
“Гэгээн муза-2011” наадмын шилдгүүдийг толилуулж байна.
- Шилдгийн шилдэг гран-при:Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг
Драмын жүжгийн төрөлд:
- Оны шилдэг жүжгийн найруулагч: Н.Наранбаатар /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
- Оны шилдэг жүжгийн зохиолч: Х.Цогнэмэх /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
- Оны шилдэг тайзны зураач: Я.Санжаасүрэн /“Ану хатан” жүжгээр/
- Оны шилдэг хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
- Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Эрдэнэбилэг /“Тэнгэрийн хүү” жүжигийн Модуны дүрээр/
- Оны шилдэг эмэгтэй гол дүр: С.Сарантуяа /“Оролмаа эх” жүжгийн Оролмаагийн дүрээр/
- Оны шилдэг эрэгтэй туслах дүр: С.Болд-Эрдэнэ /“Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элч, Зайрангийн дүрээр/
- Оны шилдэг эмэгтэй туслах дүр: У.Уранчимэг /“Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр/
Дуулалт жүжгийн төрөлд:
- Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Мөнхдорж /“Боржигон цэцэн” жүжгээр/
- Оны шилдэг тайзны зураач: О.Баярмагнай /“Боржигон цэцэн” жүжгээр/
- Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Дашням /“Боржигон цэцэн” жүжгээр/
- Оны шилдэг эрэгтэй гол дүр: О.Ганзориг /“Арван тавны сар” жүжгийн Хангарьдын дүрээр/
- Оны шилдэг эмэгтэй гол дүр: Р.Болортуяа /“Арван тавны сар” жүжгийн Цэцэнцэцэгийн дүрээр/
Хүүхдийн жүжгийн төрөлд:
- Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Хишигзаяа /“Солгой харандаа” жүжгээр/
- Оны шилдэг тайзны зураач: Т.Сэржхүү /“Солгой харандаа” жүжгээр/
- Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Батболд /“Солгой харандаа” жүжгээр/
- Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Гандөш /“Том хамарт одой” жүжгийн Яковын дүрээр/
- Оны шилдэг эмэгтэй гол дүр: Б.Отгонсүрэн /“Солгой харандаа” жүжгийн Баллуурын дүрээр/
- Оны шилдэг эрэгтэй туслах дүр: Д.Энхбат /“Том хамарт одой” жүжгийн Урбаны дүрээр/
“Гэгээн муза-2011” наадмын зурагнууд