Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ш.Билэг Сод: YouTube бол миний багш л гэсэн үг.
Дуу хөгжим

Ш.Билэг Сод: YouTube бол миний багш л гэсэн үг.

Урлаг Урлаг15/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sodoo_jijig752995732013-04-15-10-39[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Хүмүүний хөргийг цаасан дээр буулгах тийм ч амар биш. Тухайн хүнийхээ дүр төрхийг яг байгаагаар нь амьд мэт дүрслэхэд багагүй авьяас, ур чадвар, мэдрэмж шаарддаг нь лавтай.Үе үеийн хар зургийн мастеруудын залгамж халаа болсон нэгэн залуу авьяастныг танилцуулж байна. Манай шинэ танил Ш.Билэг Сод МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн нэгдүгээр курсийн оюутан. Тэрээр өөрийн бүтээлээ фотошопоор бус өөрийн гараар зурдаг болохыг онцолж байна.

-Хар зургийг хэзээнээс сонирхсон бэ?
 
-Цэцэрлэгт байхаасаа л зураг сонирхдог байсан. Зурагтаар хүүхэлдэйн кино гарахаар өмнө нь дэвтэр, харандаагаа барьж суучихаад баатруудыг нь дуурайлгаж зурдаг байлаа. Энэ сонирхлоо хөгжүүлж, мэргэжлийн түвшинд зурдаг болохоор хар зургийн арга техникүүдээс суралцаж байна.
 
-Ур чадвараа дээшлүүлэхийн тулд юу хийж байна вэ?
 
-Хэдэн жилийн өмнө хар зургийн сургалтад хэд хоног хамрагдсаныг эс тооцвол ерөнхийдөө интернэтээс суралцаж байна. YouTube бол миний багш л гэсэн үг. Тэнд дэлхийн алдарт хөрөг зураачдын уран бүтээлээ туурвиж буй бичлэг болоод хар зургийн арга техник гээд бүх зүйл бий.
 
-Байгаль дээрх олон өнгийг хослуулан гайхалтай бүтээл туурвиж болох байтал хар зураг сонирхсон нь ямар учиртай вэ?
 
-Хар, цагааныг өнгөний хаан, хатан гэдэг. Хөрөг зурахад энэ хоёр өнгө их зохицдог юм. Гэхдээ саяхан өнгийн харандаагаар нэг хөрөг зурсан. Хар, цагаанаар зурахаас илүү ажиллагаатай юм билээ. Цаашид өнгөт зураг зурах санаа байгаа. Мэргэжлийн зураач биш болохоор дутагдалтай зүйл их байна.
 
-Хөрөг зурахдаа өөрөө ихэвчлэн нүднээс нь эхэлдэг юм билээ. Ер нь хөрөг зурахад юу нь хамгийн хэцүү байдаг вэ?
 
-Нүд, үс зурахад нарийн ажиллагаа ихтэй. Нүдийг нь гоё зурвал тухайн хүний төрх илүү тод гардаг. Ямар нэг зүйлийг нь бодит байдлаас өөр зурж, тэр хүнийг доромжилж болохгүй. Тиймээс нарийн ажиглалт, мэдрэмж чухал. Зарим хүн намайг photoshop ашигласан гэдэг. Тэгэхээр нь зурж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа тавьсан.Түүний фэйсбүүк хуудаст маш олон хүн зургаа зуруулах хүсэлтэй байгаагаа бичсэн байсан. Фэнүүдийнхээ хүслийг хэзээ биелүүлэхийг нь түүнээс лавлахад “Нэг хөргийг 3-5 цаг зурдаг болохоор хичээлийнхээ хажуугаар тэр болгоныг зурах боломжгүй. Зурах ур чадвараа илүү дээшлүүлж байгаад цаашид зурна” гэлээ. Түүний бүтээлийг сонирхож буй хүмүүс фэйсбүүкийн Sod Depiction хуудсаар холбогдож болох аж.
П.ТУНГАЛАГ
 
Түүний уран бүтээлээ хэрхэн бүтээдэг болохыг та энэ бичлэгээс үзээрэй.
Түүний бүтээлүүдийг  энд дарж үзнэ үү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дуу хөгжим Урлаг

Хвасагийн “So Cute” дууны клип 11 сая үзэлт давлаа

15/04/2026
Дуу хөгжим Урлаг

“Харанга” хамтлаг “Уянгалан дуулагч гитар” анплаггед тоглолт хийнэ

15/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.