Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Нүүдэлчний урлагийн эх” хэмээх дуучин Сайнхүү Монголд анх удаа тоглоно
Уртын дуу

“Нүүдэлчний урлагийн эх” хэмээх дуучин Сайнхүү Монголд анх удаа тоглоно

Урлаг Урлаг17/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
motehr02124816125452013-04-16-12-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тува улсын дуучин Sainkho Namtchylak буюу Сайнхүү Монголд анх удаа тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тэрээр  энэ сарын 28-нд 19.00 цагт “iLoft Function house”-д “Mother earth, Father sky” тоглолтоо хийх гэж байгаа юм. 

Түүний тухай товч танилцуулахад, тэрээр 1957 онд мэндэлсэн, тува үндэстэн. Өдгөө Германд амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Sainkho Namtchylak бол ОХУ-ын Ардын жүжигчин, BBC-гээс гаргасан бүх цаг үеийн шилдэг 500 эмэгтэй дуучны нэг юм. Бас энэ цаг үеийн хамгийн сонирхолтой уран бүтээлчдийн нэгэн ч гэгддэг тэрээр Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон Тувагийн үндэсний хөгжмийг жааз, электроник хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг бөгөөд морин хуур, ардын хөгжмийг дэлхийн урлагийн ертөнцөд таниулж буй. Дорно дахин гэхээсээ илүү барууны хөгжмийн ертөнцөд алдартай түүнийг “Дорнын Бьорк” гэх нь бий. Түүний уран бүтээлүүдийг Avant-Jazz, Electronic, Experimental, Ambient, Folk, Jazz, Reggae зэрэг урсгалуудад багтаадаг. Гэхдээ түүнд хил хязгаар гэж байхгүй. Цэвэр мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр өөрийн бүтээлүүдээ дэлгэн харуулдаг нэгэн. Түүний өвөрмөц дуу хоолой, хөг хэмнэл нь шинэ цагийн хөгжмийн урсгалыг хөтөлж байна гэж зарим судлаачид үздэг юм. Тэрээр 1987 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд өдгөө чөлөөт уран бүтээлч хэмээгддэг. "Stepmother City" цомгоо гаргасны дараа түүнийг "Нүүдэлчний урлагийн эх" хэмээж байв. Өрнө хийгээд дорнын хөгжмийг гайхалтай хоршуулах ч зөвхөн түүний бүтээлээс л сонсох цэвэр өөрийн бүтээлээ туурвидаг Sainko энэ цаг үеийн хамгийн сонирхолтой уран бүтээлчдийн нэг. Түүний Монголд болох тоглолтыг “Харгислалын театр” зохион байгуулж байгаа аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.