Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын төгөлдөр хуурчдын XII дахь уралдаанд манай улс тэргүүллээ
Нийгэм

Олон улсын төгөлдөр хуурчдын XII дахь уралдаанд манай улс тэргүүллээ

Урлаг Урлаг19/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tugrildu1544285977512013-04-19-09-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Франц улсын Бордо хотноо Олон улсын төгөлдөр хуурчдын XII дахь уралдаанд болсон байна.Энэ уралдаанд ОХУ, Франц, ЧЕХ, Испани, Солонгос, Кувейт, Украйн, Сингапур зэрэг 10 гаруй орны төгөлдөр хуурчид оролцжээ.Манай улсаас СУИС-ын төгөлдөр хуурын багш Ц.Энхтөр, А.Энх-амгалан нар мэргэжлийн төгөлдөр хуурчдын хоршил хөгжмийн төрөлд оролцон тэргүүн байрын шагналыг хүртжээ. Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар дөрвөн жил хамтдаа хоршин тоглож БНХАУ-Хөх хот, Кунминг, Франц мөн Монгол улсдаа “Piano Duo” буюу “төгөлдөр хуурын хоршил” хэмээх том хэмжээний концертыг тогложээ.Уг концертод Францын алдарт хөгжмийн зохиолч Ф.Пуленкийн хоёр төгөлдөр хуурын концертыг анх удаа симфони найрал хөгжимтэй эгшиглүүлсэн билээ. Франц улсын Бордо хотноо зохиогдсон уралдаанд оролцогчид зөвхөн францын хөгжмийн зохиолчдын бүтээл үүдээс тоглосон байна.Уг уралдааныг Франц улсын Бордо хотын засгийн газраас санхүүжүүлэн зохион байгуулдаг бөгөөд мэргэжлийн, сонирхогчдын гэж ангилдаг байна. Мэргэжлийн төгөлдөр хуурчдын хоршил хөгжмийн төрөлд нийт 17 мэргэжлийн баг өрсөлдсөнөөс I байранд Монгол улс, II байранд Франц улс, III байранд Сингапур улсын уран бүтээлчид тус тус орсон байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026

“Jimmy Kimmel Live!” шоуг 2027 онд дуусгана гэх мэдээллийг няцаалаа

15/09/2026

T.O.P “BigBang”-ийг үргэлж дэмжихээ илэрхийлэв

15/09/2026

Женнифер Лоуренс инстаграмд нэгдэж, сөрөг хандлагатай хэрэглэгчдэд анхааруулга өглөө

15/09/2026

Сара Полсон Наоми Уоттс нар нөхөрлөлөө “эгч дүүсийнх шиг” гэв

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.