Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Таван эрдэнэ” тоглолтын тасалбар худалдаанд гарчээ
Нийгэм

“Таван эрдэнэ” тоглолтын тасалбар худалдаанд гарчээ

Урлаг Урлаг19/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Jimsee_anons1192786182013-04-19-14-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжмийн зохиолч яруу найрагчдын олон гайхалтай уран бүтээлүүдийг чадварлагаар дуулан амилуулж монголын ард түмэндээ хэдийнэ танил болсон нийтийн дууны нэгэн төлөөлөл болсон дуучин Пүрэвжавын Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нэрлэсэн уран бүтээлийн анхны тоглолтоо ирэх 05 дугаар сарын 01-нд 19:20-н минутаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа толилуулах ажээ.

Тус тоглолтондоо дуучин бүсгүй маань МУУГЗ Г.Мэнд-Оёоо,  МУУГЗ Ч.Сангидоржын болоод хөгжмийн зохиолч МУСГЗ Л.Балхжавын аяалгуу, сэтгүүлч, яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Өмөөрөх эх орон”, МУСТА Б.Пүрэвсүрэнгийн аяалгуу “Хослон жаргая”, Найданжавын шүлэг Баянмөнхийн аялгуу “Хайрын бороо”, Б.Лувсандоржийн шүлэг, 3.Батсүхийн аяалгуу “Таван эрдэнэ”, МҮОНТ-ийн бүтээл болох “Амьдрал чиний төлөө” хэмээх 70 ангит киноны дуу “Амьдрал жаргалын дуулал” гэх мэт монголын дууны урлагийн нэрт төлөөлөгч нарын сор болсон олон гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүлэх аж. Түүнчлэн тус тоглолтод Монгол улсын “Ятгын чуулга”, бүжгийн “Хатан туул” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Намир” продакшн ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр “Торгон хийц” ххк, Ивээн тэтгэгчээр “Оргилон дэлгэрэх ус” ххк, тоглолтын хувцасыг “Сондор салон”-ы чадварлаг хамт олон урлаж байгаа гэнэ.

Тасалбарын үнэ 10,000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд Монгол бөхийн өргөөний кассаар болон 99883031, 98993031, 91023031, 88818838 дугаарын утсаар захиалга авч үнэгүй хүргэж өгөх аж.

Ингээд та бүхэндээ "Таван эрдэнэ" тоглолтын рекламыг хүргэж байна.
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.