Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үлэмж эгшиглэн” сан үйл ажиллагаагаа идэвхжүүллээ
Нийгэм

“Үлэмж эгшиглэн” сан үйл ажиллагаагаа идэвхжүүллээ

Урлаг Урлаг19/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bawuudorj776655017612013-04-19-14-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих зорилгоор Завхан аймагт төвлөн, баруун бүсэд сүүлийн жилүүдэд тогтмол, идэвхтэй ажиллан 180-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд буй “Лхагважав сан”-гийн Удирдах зөвлөл сая хуралджээ. Түүгээр үйл ажиллагааныхаа чиглэл, агуулгын хүрээг өргөтгөн өөрчилж “Үлэмж эгшиглэн” нэрээр шинэчлэн байгуулсан байна.

“Үлэмж эгшиглэн” сан нь эх хэлээ төгс эзэмшиж, эх орноо хайрлан дээдлэх үзэл санааг хүүхэд, залууст шингээхийг зорин хичээнгүйлэх үндсэн үүрэгтэй ажээ. Түүний Удирдах зөвлөлд яруу найрагч, зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Б.Батхүү, Б.Золбаяр, утга зохиол, хэл бичгийн доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, “Шинэ Ази” группын ерөнхий захирал Л.Төрбаяр, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, дуучин Ц.Түвшинтөгс, Завхан аймгийн Идэр сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Лхагважав нарынбичиг, соёлын эрдэмтэн мэргэд ажиллахаар болжээ.

Удирдах зөвлөлөөс “Үлэмж эгшиглэн” сангийн гүйцэтгэх захирлаар төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийг томилсон байна. “Үлэмж эгшиглэн” сангаас эрхлэн мөдхөн цахим хуудас нээх юм байна.Цахим хуудсанд Монголын уран зохиол, язгуур урлаг соёл, танин мэдэхүй, гэгээрэл боловсролыг эрхэмлэсэн бичгийн эрхэм хүмүүсийн бүтээл бичлэгүүд толилуулах аж. Түүнчлэн энэ цахим хуудсыг эрхлэн хөтлөгчид монгол хэл, соёлыг эрхэмлэгчгадаад, дотоодын хэн бүхний өмнө нээлттэй байж, харилцан холбогдож, утга төгөлдөр, уран бүтээлч,халуун дотно харилцааг бүрдүүлэхэд чухалчлан анхаарахаар болоод байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.