Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэм тодорлоо
Нийгэм

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэм тодорлоо

Урлаг Урлаг19/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1005412275442013-04-19-14-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг тодруулдаг "TIME 100" шалгаруулалтын дүн гарч, 2013 оны алдартнууд тодорчээ. Улс төр, бизнес, урлаг, спорт гээд нийгмийн бүхий л салбарын 100 шилдэг алдартныг дэлхийд нэр хүндтэй "Time" сэтгүүл жил бүр шалгаруулдаг. Энэ оны шалгаруулалтын дүн гарч, дэлхий нийтэд хамгийн нөлөө бүхий 100 хүний нэр тодорчээ. Энэхүү жагсаалтын зонхилох хувийг кино урлаг, хөгжмийн ертөнцийнхөн эзлэх нь бий. Тэднээс хамгийн дээгүүр байранд буюу жагсаалтын долдугаарт алдарт Psy орсон байна. Үнэхээр ч түүний "Gangnam Style" өнгөрсөн зуны турш дэлхий нийтийг байлдан дагуулж, Америк, Хятад, Япон, Солонгосгүй "Psy"-дсан нь "Time 100"*-гийн ТОП-10-т бичигдэхэд хүргэжээ. Түүнд нийт 28 448 хүн санал өгсөн байх юм. Psy-гийн дараа алдарт жүжигчин Жеки Чан 21 509 хүний санал авснаар урлаг, соёлынхныхоо хувьд дэд байрт орсон байна. Харин түүний "Time 100" жагсаалтын байр нь 11. Ингэснээр энэ хоёр Ази залуу Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн өмнө бичигдсэн байв.

Кино урлагийнхнаас Оскарын шагналт залуу жүжигчин Женнифер Лауренс жагсаалтын 14 дүгээрт 18 909 хүний саналаар орсон байна. Харин алдарт дуучин Бейонсе 16, Оскарын шагналт найруулагч Бен Аффлек  18 дугаарт тус тус жагсчээ.  Бейонсегийн хувьд нөхөр Jay Z-тэйгээ хамт Ерөнхийлөгч Барак Обама, Мишель Обама нарын нэгэн адил "Time" сэтгүүлийн хамгийн хүчирхэг хосоор шалгарсан юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.