Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Чингүүн: “Academy Awards” наадамд “Cube” богино хэмжээний киногоороо орж магадгүй.
Дуу хөгжим

Б.Чингүүн: “Academy Awards” наадамд “Cube” богино хэмжээний киногоороо орж магадгүй.

Урлаг Урлаг25/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
chinguun0141388348552013-04-24-10-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Богино хэмжээний киногоороо үзэгчдэд илүүтэй сайшаагддаг найруулагч Б.Чингүүнээс шинэ уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.

-Богино хэмжээний шинэ бүтээлийнхээ ажилд орсон гэж дуулсан. Ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Энэ бол миний өмнө нь хийж байсан богино хэмжээний бүтээлүүдээс өөр, триллер маягийн кино. Ер нь бол зохиол нь гарчихсан. Би нэгдүгээр курсын оюутан байхдаа анх хийж байсан “Cube” гээд богино хэмжээний киногоо дахиж ремик хийх гэж байгаа юм.

-Зохиол бэлэн болчихсон юм чинь гол дүрүүдээ товлочихсон уу?

-Яг одоогоор бол бүрэн сонголт хийж дуусаагүй л байна. Өнгөрсөн жил АНУ-д төгсөж ирсэн Билгүүтэй гэж залуу нэг дүрд нь тоглоно. Хоёр дүртэй богино хэмжээний киноныхоо нөгөө дүрийг хараахан сонгож амжаагүй одоогоор кастенг хийгээд явж байна даа.

-Тун удахгүй Монголын үндэсний кино урлагийн академийн дээд шагнал “Academy Awards” наадам болно. Энэ жилээс наадамд шинээр богино хэмжээний кино номинаци нэмэгдсэн. Ямар бүтээлээрээ өрсөлдөх гэж байна даа?

-Уг нь тэр наадамд бэлдэж байгаа. Одоо хийх “Cube”-ээрээ орж магадгүй.

-Богино хэмжээний бүтээлээс гадна өөр бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоогоор нэг бүрэн хэмжээний кино төсөл дээр ажиллаж байна.

Та бүхэндээ Б.Чингүүний "Гэрэл" хэмээх богино хэмжээний киног хүргэж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.