Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Уран үгсийн чуулган” дахин зохион байгуулагдана
Нийгэм

“Уран үгсийн чуулган” дахин зохион байгуулагдана

Урлаг Урлаг25/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-04-23_1939152369565972013-04-24-10-39[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Тэртээх 1929 онд монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэх “Уран үгсийн чуулган” цомирлогийг анхлан эрхлэн гаргаж, зохиолч уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг багтааж байжээ. Үүнээс хойш 1979-1980-аад оны сүүлч хүртэл МЗT-ээс уншигч зохиолчдын уулзалт, номын баярыг зохиож байжээ. Тэгвэл энэ жилээс ССАЖЯ, МЗЭ хамтран энэ уламжлалыг сэргээж, шинэ номын баяр, номын үзэсгэлэн, уншигч, зохиолчдын уулзалт хийхээр “Уран үгсийн чуулган” нэртэй утга зохиолын өдрүүдийг хоёр сарын хугацаатай зохион байгуулахаар болжээ. Энэхүү утга зохиолын өдрүүдийг энэ сарын 25-нд болох богино өгүүллэгийг оны шилдэгийг шалгаруулах “Утгын чимэг” наадмаар нээж, энэ сарын 28-нд Дорноговь аймагт үргэлжлүүлэн зохиох ажээ.

Уг үйл ажиллагааг нийслэлийн зургаан дүүрэг, төвийн болон зүүн аймгуудад зохиох бөгөөд нийтдээ 100 гаруй уран бүтээлч, зохиолчид оролцох гэнэ. “Уран үгсийн чуулган” утга зохиолын өдрүүдийг дахин сэргээж байгаа нь зохиолч, уншигч хоёрыг ойртуулах, хүүхэд залуусыг уран зохиол, номтой нөхөрлүүлэх өндөр ач холбогдолтой гэдгийг ССАЖЯ-ны удирдлагууд онцолж байсан юм.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Kharkhorum Visual Art & Music Festival” наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

23/07/2026

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын хувиар оролцож байна

23/07/2026

Буган хөшөөд хожуу үеийн хүрлийн үед хамаарах нь

23/07/2026

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.