Хөгжмийн зохиолч яруу найрагчдын олон гайхалтай уран бүтээлүүдийг чадварлагаар дуулан амилуулж монголын ард түмэндээ хэдийнэ танил болсон нийтийн дууны нэгэн төлөөлөл дуучин Пүрэвжавын Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нэрлэсэн уран бүтээлийн анхны тоглолтоо ирэх 05 дугаар сарын 01-нд 19:20-н минутаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа толилуулах билээ.
Тэрээр өнөөдөр тус тоглолтынхоо албан ёсны хэвлэлийн бага хурлыг "Монгол ньюс"-ийн хурлын танхимд хийсэн юм. Уг хэвлэлийн хуралд эрхэм дуучны маань уран бүтээлийн хамтрагчид болох МУСГЗ Отгон, МУСТА Б.Пүрэвсүрэн, тэргүүтэй уран бүтээлчид оролцсон юм.
Тус тоглолтод МУУГЗ Г.Мэнд-Оёоо, МУУГЗ Ч.Сангидоржын болоод хөгжмийн зохиолч МУСГЗ Л.Балхжавын аяалгуу, сэтгүүлч, яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Өмөөрөх эх орон”, МУСТА Б.Пүрэвсүрэнгийн аяалгуу “Хослон жаргая”, Найданжавын шүлэг Баянмөнхийн аялгуу “Хайрын бороо”, Б.Лувсандоржийн шүлэг, 3.Батсүхийн аяалгуу “Таван эрдэнэ”, МҮОНТ-ийн бүтээл болох “Амьдрал чиний төлөө” хэмээх 70 ангит киноны дуу “Амьдрал жаргалын дуулал” гэх мэт монголын дууны урлагийн нэрт төлөөлөгч нарын сор болсон олон гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүлэх аж. Түүнчлэн тус тоглолтод Монгол улсын “Ятгын чуулга”, бүжгийн “Хатан туул” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Намир” продакшн ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр “Торгон хийц” ххк, Ивээн тэтгэгчээр “Оргилон дэлгэрэх ус” ххк, тоглолтын хувцасыг “Сондор салон”-ы чадварлаг хамт олон урлаж байгаа гэнэ.
Тасалбарын үнэ 10,000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд Монгол бөхийн өргөөний кассаар болон 99883031, 98993031, 91023031, 88818838 дугаарын утсаар захиалга авч үнэгүй хүргэж өгөх аж.
Ингээд та бүхэндээ "Таван эрдэнэ" тоглолтын рекламыг хүргэж байна.
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn