Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Backstreet Boys” Монголд ирэх нь тодорхой боллоо
Нийгэм

“Backstreet Boys” Монголд ирэх нь тодорхой боллоо

Урлаг Урлаг24/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mobile45454485947432013-04-24-16-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Энэ удаагийн “Mobile news”-ээр Evento ХХК-ны ерөнхий захирал Х.Батжаргалтай болоод Монголын залуучуудын холбооны ажилтантай холбогдож “Backstreet Boys” хамтлагийнхан Монголд ирэх үү?” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм. Тэрээр дэлхийн сая сая хүмүүнийг байлдан дагуулсан “Backstreet Boys” хамтлагийнхан дэлхийг тэр дундаа Азийн орнуудаар тойрох аялан тоглолынхоо хамгийн эхний тоглолтыг ирэх 05 дугаар сарын 23-нд Монгол улсад хийх болсон талаараа өөрсдийн албан ёсны цахим хуудсанд нийтэлж  дэлхий нийтээр зарласан байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнөөс Монголд ирж тоглохгүй болсон талаар шуум дэгдсэн.

 Ингээд та бүхэндээ Evento ххк-ны ерөнхий захирал Х.Батжаргалаас авсан тодруулгаа хүргэе. Х.Батжаргал: “Бид өнгөрсөн жил алдарт “Битлз” хамтлагийн дуунуудыг хуулбарлан тоглодог залуу “Битлз” буюу Английн “Bootleg Beatles” хамтлагийг болоод 1990-ээд онд дэлхийн хөгжмийн ертөнцөд “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг дуугаараа ноёрхож байсан “Michael Learns to Rock” хамтлагийг эх орондоо урьж авчран тоглолтын хийлгэсэн юм. Тэгээд дараагийн хамтлагаа 20-н жилийн ойн хүрээндээ дэлхийг тойрч аялан тоглож гэж буй “BACKSTREET BOYS” хамтлагийг сонгож хамтран ажиллах саналаа тавьсан юм. Тэгээд бидний саналыг хүлээн авч ирэх 05 сарын 23-нд Монгол улсад бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болсон байсан хэдий ч тоглолтыг зохион байгуулах “Буянт ухаа” спорт цогцолбор тус өдрийг өгөх боломжгүй гэснээс болоод ирэх 06 сарын 15-нд зохион байгуулагдахаар болоод байна. Түүнчлэн “BACKSTREET BOYS” хамтлагийн албан ёсны цахим хуудсанд ирэх 7 хоногоос Монголд тоглох хуваарь нь байрлах болно. Мөн бидний энэхүү ажлыг Монголын залуучуудын холбоо болоод ССАЖЯ-ны хамт олон болоод урлагт хайртай олон хүмүүс дэмжиж хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашдаа ч олон олон гайхалтай дэлхийн хэмжээний оддыг монголдоо авчирч тоглуулахар ажиллаж байна” хэмээлээ.

“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.