Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хүннүгийн түүх, өв соёл” үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээгдлээ
Нийгэм

“Хүннүгийн түүх, өв соёл” үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээгдлээ

Урлаг Урлаг26/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hunnuuu4940204632013-04-26-10-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан "Хүннүгийн түүх, өв соёл" нэртэй үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээгдлээ. Энэ үзэсгэлэнд сүүлийн хоёр жилд шинээр олдсон олдвороос 300 гаруй үзмэр, эд зүйлийг дээжлэн дэлгэжээ. Хүннүгийн язгууртнуудын эдэлж байсан чимэг зүүлт, сүйх тэрэгний тоноглол, цэргийн зэр зэвсэг, төрийн болон шүтлэгийн бэлгэдэлт зүйлсээр дагнасан энэ удаагийн үзэсгэлэнд алт, мөнгө, хаш, оюу зэрэг үнэт эдлэл, хүрэл, төмөр, үйс, ясан хэрэгслүүд байна.

Үзэсгэлэнд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим болон бусад музейгээс оролцож, хамтран ажиллажээ. Монголчуудын анхны төрт улсын их түүхээ хүндэтгэх, нэхэн тодруулах зорилготой үзэсгэлэнгээ Төрийн ордон олон нийтэд нээлттэй болсонтой холбогдуулан Төрийн түүхийн музейд нээсэн гэж зохион байгуулагчид хэллээ.

Хүннүгийн археологийн судалгааны ажил хийгдэж эхлээд 90 шахам жил болох хугацаанд монгол нутгаас Хүннүгийн язгууртны булш 50 гаруй газарт, 3000 гаруй тоогоор олдоод байгаа юм. Тэр дундаа Хараагийн Ноён уул, Бороогийн суурин, Хануй гол, Дуурлиг нарс, Морин толгой, Гол мод-1,2 зэрэг газраас түүхийн ач холбогдол өндөртэй дурсгалууд олдсон байдаг. Хүннүгийн түүх, өв соёлыг харуулах энэ үзэсгэлэн Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн Баганат танхимд сарын турш олон нийтэд үнэ төлбөргүй, нээлттэй үргэлжлэх юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.