Та бидний мэдэхгүй маш олон аргаар дур ханалтыг мэдэрдэг “хачирхалтай” тохиолдлууд дэлхийн эргэн тойронд байх ажээ.Тэдгээр сонин тохиолдлуудаас нийтэд мэдэгдэж “онлайн сенсаци” дэгдээсэн дараах 5 тохиолдлыг сонирхуулж байна.
1. Гэйби Жөүнс / Мөхөөлдөс
АНУ-ын Колорадогоос гаралтай Гэйби Жөүнс гэх энэ эмэгтэй өдөрт өөрийн хүссэн тоогоор дур ханадаг бөгөөд энэ нь гол төлөв “амтат мөхөөлдөс”-ийг ихээр идсэнээс үүддэг хачирхалтай явдал гэнэ. Зайрмаг идээд өсвөр насандаа анх дур ханаснаас хойш тэрээр төрөл бүрийн амттан, ялангуяа мөхөөлдөс идэхээр дур ханадаг гэнэ. Өдгөө 27 настай тэрээр өөрийн хувийн сайтыг нээсэн ба мөхөөлдөс идээд хэрхэн дур ханаж байгааг харахыг хүссэн хүмүүс $20 доллар төлөхөд л хангалттай гэнэ. Дур ханах гэж амттан их идсэнээс болж тэрээр өдгөө 300 орчим кг жинтэй болжээ.Үүнтэй төстэй бас нэг эмэгтэй байх ба түүнийг Кристина гэдэг. Энэ эмэгтэй Гэйби шиг амттан, хоол идэж дур ханадаггүй ч амтат десерт, ялангуяа “Popeye’s Spicy Fried Chicken” шарсан тахиаг бодолдоо төсөөлөн дур ханадаг гэнэ. Сексийн үеэр эрчүүд түүнийг хангаж чадахгүй байвал тэрээр өнөөх дуртай хоолоо бодоод л хүчтэй дур ханалтыг авдаг байна.
2. Эмбер Хартнель / Төрөлт
Зарим эмэгтэйчүүд төрөх үедээ дур ханалтыг хүчтэй мэдрэх тохиолдол дэлхий дээр цөөнгүй гардаг ажээ. Тэдний нэг бол бүжигчин Эмбер Хартнель гэх эмэгтэй бөгөөд энэ тухай “ABC” телевизээр нэвтрүүлэг хүртэл гарч байжээ. Эмберийн ярьснаар тэрээр үнэхээр гайхалтай мэдрэмжийг төрөх үедээ ”санаандгүй” авсан ба энэ үедээ нулимс унагаж, битүүхэн гиншиж байсан гэдэг. Мэргэжилтний яриагаар эмэгтэй хүн төрөх үед сексийн маш олон төрлийн гормон ялгарч эрхгүй дур ханах тохиолдол бий гэнэ.
3. Жэйяа / Төсөөллийн дур ханалт
Дэлхийд танигдсан нэр хүндтэй “секс” судлаач Жэйяагийн хувьд төсөөллөөр дур ханадаг нэгэн бөгөөд телевизийн нэгэн нэвтрүүлэгт орж байхдаа богино хэмжээний дур ханалтыг олон түмэнд “шууд” хэлбэрээр үзүүлсэн сонирхолтой бүсгүй ажээ. Ингэхдээ тэрээр анхаарлаа аарцгийн булчиндаа төвлөрүүлж, өөрийн хүссэн гайхалтай “секс” ертөнцийг төсөөлдөг гэнэ. Анхаарлаа сайтар төвлөрүүлж хүсэл тачаалаа оргилуулах юм бол туйлын сайхан мэдрэмжийг авдаг ажээ.Үүний нэгэн адил Шери гэх настай эмэгтэй төсөөллийн дур ханалтаар амьдралдаа 15.000 удаа дур ханаад байгаа гэнэ.
4. Рэйф Биггс / Эрхий хуруу
Дээвэр дээрээс унаж бэртэн тахир дутуу болсон 43 настай Рэйф амьдралынхаа үлдсэн хормыг сексээс өөр аргаар дур ханадаг болоход зориулж ийм нэгэн арга олжээ. Энэ нь эмэгтэй хүн түүний гарын эрхий хурууг таалах явдал бөгөөд найз бүсгүй нь хэд хэдэн удаа хурууг нь массажлаж, үнсэн таалахад тэрээр сексээс авах мэдрэмжтэй дүйцэх дур ханалтыг авсан гэнэ. Тэрээр хүзүүгээ хугалаад зогсохгүй бөгсөн биенээс доош мэдээгүй болжээ.
5. Мишель Томпсон / Дур ханах эмгэг
Дэлхий дээр өдөрт хэдэн зуун удаа дур ханах эмгэг буюу “PSAS”-аар шаналж байгаа цөөнгүй эмэгтэй бий. Тэдний нэг бол Английн Мишель Томпсон бөгөөд энэ бүсгүй өдөрт 300 гаруй удаа дур ханадаг гэнэ. Тэрээр дур ханахгүй байх бүхий л арга хэмжээг авч ажлаа хүртэл сольсон ч огт нэмэр болохгүй байсан ба энэ нь түүнд маш шаналгаатай байдаг байжээ.Азаар Мишель хөрш залуу Эндрью Карртай учир ургуулах болсон нь түүнд энэ эмгэг тийм ч шаналантай биш, харин ч сайхан болохыг мэдрүүлсэн бөгөөд тэд өдөрт 10 удаа секс хийдэг байна. Ингэхээр энэ эмэгтэйн тохиолдол хүн төрөлхтний жам ёсоор болон жам ёсны бус “эмгэг”-ийн аль алинаар нь дур ханадаг удаах хачирхалтай тохиолдлоор нэрлэгдэж байна.
www.URLAG.mn