Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»С.Сүхбаатар: Монгол гаансны хээ угалз, хийц нь монгол ахуй, зан заншлыг харуулдаг.
Дуу хөгжим

С.Сүхбаатар: Монгол гаансны хээ угалз, хийц нь монгол ахуй, зан заншлыг харуулдаг.

Урлаг Урлаг01/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSCF02189053642132013-05-01-09-43[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр этгээд юм шиг хэрнээ их энгийн хүн юм. Ярилцахад сонирхолтой, үг бүр нь цаана ямар нэгэн утга агуулсан юм шиг…

-Таныг их этгээд сонирхолтой гэж сонссон. Манай уншигчдад хоббигоо дэлгээч?
-Хобби гэдгийг олон төрлөөр ойлгож болно. Нэг төрлийн цуглуулга, сонирхол гэж хэлж болох байх. Миний хувьд олон төрлийн цуглуулгатай.

-Онцолж нэгийг нь нэрлэвэл?
-Би гаанс цуглуулдаг. Эртний чамин хийцтэй гаанс олон бий. Хүмүүс гайхдаг юм “Чи тамхи татдаггүй байж гаансаар яадаг юм” гээд л . Гэхдээ хүний хүсэл, сонирхолд хязгаар үгүй. Надад “S” хэлбэр нь их таалагддаг. Гэртээ тавихад ч үзэмжтэй шүү дээ.

-Олон гаанстай юу?
-Тэрийг хэлэхэд хэцүү. Учир нь би байнга гаансаа солилцдог. Тиймээс нэг гаансыг удаан хугацаанд хадгална гэж байхгүй. Аль болох цуглуулгаа шинэчилж, дахиад шинэ рүү тэмүүлэхийг хүсдэг. Харин найз нөхдийндөө очихоор “чиний өгсөн гаанс шүү дээ” гээд байж байх жишээтэй.

-Хамгийн жижиг нь ямар хэмжээтэй вэ?
-Чигчий хурууны хэртэй нэг гаанс бий. Хэдий жижигхэн ч ур ухаан шаардсан чамин хийцтэй.

-Хаанаас авсан бэ?
-Гадаадын нэг орноос авсан санагдаж байна. Би ихэнх гаансаа гадаадаас авдаг. Орон бүрийн гаанс өөр өөр түүхийг агуулдаг. Хийцийн хувьд ч харилцан адилгүй. Жишээ нь Монголоос авсан гаанс гэхэд хийцийн хувьд шал өөр. Хээ угалз, хийц нь монгол ахуй, зан заншлыг харуулдаг.

-Хүмүүс таньд гаанс их бэлэглэнэ биз?
-Тэгэлгүй яахав. Миний хүрээний хүмүүс бүгдээрээ л бэлэглэнэ. Тэмдэглэлт ой, төрсөн өдөр зэрэг баяраар гаанс өгөх нь элбэг.

-Нууц биш бол хамгийн үнэтэй гаансаа хэдэн төгрөгөөр авсан бэ?
-Мөнгөөр үнэлэхэд хэцүү. Миний цуглуулга мөнгөнөөс илүү үнэтэй. Хүн хүссэн зүйлдээ мөнгө хайрлахгүй байх хэрэгтэй. Учир нь түүнээс сэтгэлийн асар их таашаал, мэдрэмжийг авдаг шүү дээ. Надад бас нэг этгээд цуглуулга бий.

-Юу юм бэ?
-Дэлхийд ховорхон уран бүтээлчид түүнийг бүтээдэг. Олоход хүндрэлтэй ховор юм билээ. Эрэгтэй хүнд байдаг, тэр нь эмэгтэй хүнтэй нийлж, энэ орчлонгийн хүмүүн бүтдэг. Тийм л зүйл. Гэхдээ гаж буруу зүйлд хэрэглэдэггүй шүү. Бүтээл гэдэг утгаар нь баримал хэлбэрээрээ надад нэлээд бий.

-Хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би ширээн дээрээ нэгийг тавьдаг юм. Орж ирсэн хүн бүхэн нүд нь орой дээрээ гардаг. Бүсгүйчүүд нь ичингүйрдэг. Гэхдээ тэр чинь бүтээл шүү дээ.

Ч.Гантулга

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодорно

04/08/2025

XX зууны эхэн үеийн монголын түүх, соёл франц зурагчны дуранд

04/08/2025

Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртлээ

04/08/2025

Шинээр 36 түүх, соёлын үл хөдлөх дурсгал илрүүлэв

04/08/2025

Ордуудын наймдугаар сарын зурхай

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.