Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ромео Жульетта” мюзикл маргааш тоглогдоно
Нийгэм

“Ромео Жульетта” мюзикл маргааш тоглогдоно

Урлаг Урлаг02/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
524594_480863185313010_42504360_n3045536232013-05-02-10-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Алдарт зохиолч Уоллем Шекспирийн “Ромео Жульетта”-ийн түүхийг мэдэхгүй хүн ховорхон. Энэ гайхалтай түүхээр Азид анх удаа Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч ,хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг эх орныхоо хөрс шороон дээр бүрэн эхээр нь  буулган та бидний сэтгэлийг догдлуулж, хүсэл тэмүүлэлийг бадрааж, урам зориг, эрч хүч, авъяас билэгийг мэдрүүлэхэд болжээ.

“Ромео Жульетта”-г  бүтээлийг төгс хэлбэрээр нь үзэгч түмэндээ хүртээхийн тулд урлаг соёлын нэр хүндтэй уран бүтээлчид болох  МУГЖ Б.Сарантуяа, “Классик Жем” хамтлаг, “A- Capella” хамтлаг болон ДБЭТ-ын жүжигчин Н.Нармандах зэрэг уран бүтээлчид гол дүрд нь тоглох юм. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг  зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийхээр болжээ. Харин Францын тал дуунуудыг монгол  хэл дээр  дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцах юм. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг нь дуучид болон жүжигчдын хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлогтой. Тиймээс ч Азийн бусад улс орноос ирж үзэх хүсэлтэй үзэгчид  ч олон  байна. 

Эрхэм уншигч та хайр дурлалын ханашгүй жаргал, гуниг харуусал, эрх мэдэл, өс хөнзөн, баяр бахдалыг мэдрэхийг хүсвэл “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийн улаан хивсний ёслолын үйл ажиллагаанд өөрийн хамгийн эрхэм нандин хүнтэйгээ хүрэлцэн ирж  хайр дурлалын ертөнцөөр хамтдаа аялаарай.

 “Ромео Жульетта” мюзикл маргааш 18:30 минутаас “UB Palace”-т ганцхан удаа тоглох бөгөөд тасалбарын үнэ хосоороо 100 ам.доллар. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу?

976-99997902
976-/11-326046/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

23/07/2026

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026

“Kharkhorum Visual Art & Music Festival” наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

23/07/2026

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын хувиар оролцож байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.