Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Н.Наранбаатар “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тайлан тоглолтоо хийнэ
Нийгэм

Н.Наранбаатар “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тайлан тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг07/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1f747a1ff577f226original_copy8502707482013-05-07-09-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ сарын 12-нд 17.00 цагт “UB Palace”-ын их танхимд ганцхан удаа “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тоглолтоо хийх гэж байна.

Тэрээр 2000 онд драмын урлаг бараг үзэгчгүй эзгүйрээд байхад 24-хөн насандаа анх “Бооцоо” жүжгийг найруулан шинэ менежмент бий болгож, босго өндөртэй УДЭТ-т хүч түрэн орж ирсэн гэдэг. Түүний жүжиг үнэхээр сайн байсан учраас тухайн үед 1000 төгрөг байсан жүжгийн тасалбарыг 10 мянга болгож чадсан аж. Учир нь тэрээр бүтээлдээ чанарыг онцгойлон Ардын жүжигчин Н.Сувд, Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг гээд тухайн үедээ л ойрд тайз дэлгэцээр гараагүй уран бүтээлчдээр, мөн үзэгчдийн хүсээд байсан эрэлт хэрэгцээнд тулгуурлан залуу жүжигчдээс Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нарыг аваад жүжгээ хийсэн нь амжилт дагуулсан. Мөн тэрээр анх удаа жүжиг дуутай, тэр нь өөрөө клиптэй байвал үзэгчдийн сонирхлыг татна хэмээн драмын урлагт шинэ менежментийг хэрэгжүүлсэн нэгэн гээд олон зүйлийн анхдагч юм.

“Бооцоо”-гоор эхэлсэн түүний уран бүтээлийн гараа Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын алдарт “Надаар тоглосон хайр” жүжгээр үргэлжлэн “Нууц амраг чинь болъё”, “Парисын дарь эхийн сүм”, “Би  ч гэсэн жаргамаар байна”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” зэрэг түүний найруулсан олон шилдэг жүжгүүдийг нэрлэж болно. Мөн “Үл таних эмэгтэй” дэлгэцийн бүтээл нь үзэгчдийг байлдан дагуулсан юм. Түүний тайлан тоглолтод УДЭТ-ын уран бүтээлчид үрэн бүрэлдэхүүнээрээ Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, С.Жавхлан, У.Уранчимэг, “Хар сарнай”-н С.Амармандах, хошин урлагийн “Шинэ үе” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Дармын дөрвөл”, ”Увертюра”, “Freezone” хамтлаг дуучин С.Сэрчмаа, Л.Ган-Эрдэнэ, Ц.Хулан, Маралжингоо, Г.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров, BX, Ч.Цэлмүүн, элэглэгч Чапи, Суурь гээд урлагийнхан нэг дор чуулах нь ээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Узбекистан улсын Ферганы Орос драмын театрын урилгаар ажиллаж байна

05/08/2026

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

“Их газрын чулуу” дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсаар байна

05/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.