Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн илбийн рeкордын эзэн “Бен Мурфи” Монголд…
Нийгэм

Дэлхийн илбийн рeкордын эзэн “Бен Мурфи” Монголд…

Урлаг Урлаг16/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
207348-45191-75409753592013-05-13-10-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын сүүлээр манай улсад хүрэлцэн ирэх нээ. Түүний гайхимшигт тоглолт ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болох гэнэ.

Тэрээр АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихад нь бүх тасалбар нь борлогдож дуусдаг дэлхийн хэмжээний илбэчин аж. Бен Мурфи /Ben Murphy/-г монголд тоглож буй анхны тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд”ххк ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп нар ажилаж байгаа гэнэ. Мөн тус шоу тоглолтын хөтлөгчөөр олон улсын илбэчдийн холбооны гишvvн, улсын циркийн илбэчин, СТА Ц.Баярсайхан ажиллах аж.

Бен Мурфи нь усаар дүүргэсэн цоожтой шилэн хоргоноос алга болон гарч ирэх үзүүлбэрээрээ алдарт илбэчин Хүдини-гийн дэлхийн рекордыг эвдсэнээрээ дэлхий даяар олон олон шүтэн бишрэгчидтай болсон билээ. Тэрээр түүний телевизээр болон амьдаар тоглогдож байсан гайхамшигт үзүүлбэрүүд нь АНУ, Ази, Номхон далайн улс орнуудын тоолж баршгүй олон сая үзэгчдийг гайхшруулсаар ирсэн байна.

Түүний урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй гайхимшигт үзүүлбэрүүдээрээ үзэгчдийг гайхшруулан хэзээ ч мартагдашгүй хөгжилтэй дурсамжуудыг тэднийхээ зүрх сэтгэлд үлдээдэг явдал нь түүний дэлхийн өндөр зэрэглэлийн жүжигчин болохыг илтгэн нотолдог юм.

Бен Мурфи болон түүний хамтрагч үзэсгэлэнт Шерин нарын итгэмээргүй алга бололт ба гэнэт гарч ирэх үзүүлбэрүүд, мөн эмэгтэй хүнийг хоёр болон түүнээс олон хэсэг болгон хуваан хөрөөдөх, Шерин-ийг алчуур шиг мушгих зэрэг олон олон үзүүлбэрүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Мөн шоуны үеэр тайзан дээр үзэгчдээс урин оролцуулах тул та бүхэн гэр бүл найз нөхдийн хамтаар энэхүү дахин давтагдашгүй хосгүй үдэшийн тоглолтыг үзэх боломжийг бүү алдаарай. Тиймээс та хойш тавин хүлээлгүйгээр, Бен-ийг гэнэт үзэгдэхгүй алга болохоос өмнө нь амжиж түүний тоглолтыг үзээрэй. Бид та болон танай гэр бүл, найз нөхөд, хамт олонтой түүний шоун дээр үүлзана гэдэгтээ итгэлтэй байна.


www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.