-“Эмоци” хамтлаггийн клипэнд тоглосон байналээ. Тоглолтонд ямар үүрэг рольтой оролцох вэ?
-Туслах дүрд тоглож байгаа. Хүн харахад зэрвэс зэрвэс гардаг хэсгүүдэд тоглосон ч миний хувьд Төөтөө ах, Нарансолонго эгч, Баатархүү ах, Тэмка ахтай хамтран тайзан дээр гарна гэдэг бол нэр төрийн хэрэг. Тайзан дээр жаахан хүүхэд шиг харагдаад байна гэнэ ээ. Тэгээд дуу хоолой маань чанга биш. Өдөр бүрийн бэлтгэл сургуулилттай, цаг наргүй ажил байдаг юм байна. Одоо СТӨ рүү бүжгийн бэлтгэлдээ явж байна. Нарансолонго эгч facebook рүү бидний зургийг манай залуу жүжигчид гээд дарааллаар нь оруулдаг юм. Зарим хүн энэ буриад юм уу, казак юм уу гэсэн хорон үгээр давшилна. Зарим нь Миногийн тоглосон кинонууд гоё шүү. Мэргэжлийн жүжигчин биш гэхэд сайн тоглосон гээд урам хайрласан байна. Ихэнх сэтгэгдэл цөөн хүнийх шиг дотор арзайлгахаар, гомдмоор биш. Гэхдээ хурц шүүмжлэл урлаг сонирхдог хүний хор шарыг хөдөлгөдөг ашиг тустай санагдсан. Тийм учраас намайг шүүмжилдэг хүмүүст ч баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Зарим хүн дуулахаас илүү жүжиглэсэн нь ирээдүйд хэрэгтэй гэж надад анх хэлж байсан. Яг тиймэрхүү утгатай үгийг олон сэтгэгдлээс олж харсан.
-“Эмоци” хамтлагийнхан хамт олон гэдэг утгаараа ямархуу санагдав. Цаашид жүжигчин болох итгэл найдвар төрж байна уу?
-Жаахан шантардаг ч гэсэн итгэл, найдвар төрж байнаа. Манайхан ид ажилтай үеэрээ “Хөөш, чи юугаа хийгээд алга болчихвоо, хурдал л даа” гээд л бие биенийгээ загнана. Тун удахгүй уур нь гарчихсан “Ингээд хий л дээ, найз аа” гээд зогсож байдаг. Одоо энэ байдалд бүр дасчихсан. Загнуулж, ажил хийж сурах юм шиг байна. Ажлаа хийж байхдаа бүгд нэлээд ширүүн шүү. Урлагийн хүмүүс болохоор цайлган цагаан, дорхноо мартчихна. Бэлтгэлтийн явцыг нүд цавчихгүй хараад л баймаар санагддаг.
-Дэлгэц, тайзны бүтээлийн ялгааг одоо мэдэрч байна уу?
-Кино бол өөр юм байна. Ялгаагүй хэцүү. Гэхдээ олон дахин сургуулилаад, алдааг засч залруулж болдог. Тайз гэдэг хариуцлагатай, өөртөө итгэлтэй, зоригтой, төгс хүмүүсийн талбар юм шиг санагдсан. Тайзан дээр алдаа гаргаж болохгүй. Киноны зураг авалтын үед хэлж ярих, тайзан дээр үг хэлэх, дүрдээ орох асар ялгаатай юм байна. Тайз бол эр зоригийн тулаан гэсэн үг. Одоо тэгээд анх удаа олон үзэгчийн өмнө гарч үзэх цаг ойртоод байхаар улам догдлоод л байна.
-Танайхнаас ур чадварын хувьд хэн нь илүү санагдав?
-Ер нь бүгд сайн. Гэхдээ Нарансолонго эгч үнэхээр гоё. Адилхан эмэгтэй хүн болоод ч тэр үү тэнд сургуулилт хийж байгаа залуу охидод үлгэр дуурайл болж байгаа юм. Тайзан дээр дүрдээ ороод, аймар хувирна. Тэгснээ энгийн байдалдаа гялс орохоор нь би бүр гайхаж байгаа юм. Ангайгаад л хараад байдаг.
-Эртнээс өөрийгөө чамлах хэрэггүй байх. Нарансолонго ч нарийхан хоолойтой. Тэгтэл ярианы техникийгг маш сайн эзэмшсэн байдаг?
-Толины өмнө өөрийгөө хараад бэлдээд байх хэрэгтэй юм шиг санагдсан. Миний хоолой өмнөхөө бодвол арай бүдүүн болсон. Эрх хүүхэд шиг хэлээ зажилж ярихгүйг хичээж байна. Драмын урлаг гэдэг бол ямар ч арын хаалгагүй. Хүний авьяасыг юугаар ч худалдаж авч болдоггүй юм байна. Одоохондоо тоглолтын бэлтгэл ихтэй, тоглолтын дараа гурав хоног амарна гэсэн. Тэгэхэд нь сайхан амарчихаад тайзны ярианы багш авч хичээллэнэ гэж бодож байгаа. Би нэлээн “галзуу” болчихсон байгаа биз. Танд анзаарагдаж байна уу. Манайхан зурагтын мэдээ, ярилцлаганд орохдоо залуу жүжигчин Мино орж байгаа гээд хэлэхээр би бүр ичиж үхэх гээд байх юм.
-Ээж нь сайн уу. Хувийн амьдралын толгой өвтгөсөн асуудлуудаасаа ангижрав уу?
-Ээжтэйгээ хамт байж л байна. Муур маань өнгөрчихсөн. Олон жил хамт байсан болохоор их эвгүй юм аа. Намайг эзгүйд ээжид маш сайн хань болж ирсэн болохоор ээжид эвгүй байх шиг байна. Бид хоёр баахан уйлж байгаад Си Си-гээ оршуулсан. За, тэгээд урсаж яваа залуу нас, ургаагүй хайр л байна гэдэг шиг дүү нь явган алхаад л ажлаа амжуулж байна.
-Машинаа зараад Романс клипээ хийлгэсэн байх аа. Зарим “до” чинь явган алхахаараа ичдэг юм байналээ?
-Тийм. Романс дуугаа машинаа зарж хийлгэсэндээ харамсаад байх юм алга. Алхахаас ч ичихгүй байна. Хүмүүс харж л байдаг юм. Зарим нь таньдаг биз. Явган алхах сайхан байна аа. Эрүүл мэндэд сайн, таргалахгүй гэж бодоод л алхаад байна даа. Тэгээд ийм навтгар гутал өмсчихөөр биед их амар юм. Юун сүрхий өндөр өсгийтэй гутал өмсөөд жондгоноод явдаг байсан юм дээ.
-Укаг ор тас мартана гэж байхгүй биз дээ. Хааяа бодогдох юм уу. Өвөл ярилцлага авахад хэцүүхэн байх шиг санагдсан?
-Өө, тархины харднаас бүрмөсөн арчигдсан. Аягүй олон найз охинтой болчихсон юм шиг байналээ. Би сүүлдээ толгой эргээд, ялгахаа больсон ш дээ. Сая Амараа ах, Лхагваа ах, Дэлгэрмөрөн ах гурвын тоглолтон дээр нэг охин дагуулж ирсэн байналээ. Ичмээр юм аа. Хуриман дээр тэр гурав ирж дуулсан ш дээ. Ичих гэдэг үг Укагаас ичдэг байх аа. Миний хувьд залуу хүн учраас сурах юм их байна аа. Мөнгө, нэр алдар нэг их сонин биш.
Э.Ууганаа