Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Занабазарын нууц” соёлын өвийг хамгаалах төслийн нээлт боллоо
Нийгэм

“Занабазарын нууц” соёлын өвийг хамгаалах төслийн нээлт боллоо

Урлаг Урлаг17/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0a2f820d3206e38f646916ea6371477d6795164502013-05-15-13-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Урлагийн зөвлөл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг таниулах, тус музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэх энэ үйлсэд байгууллага, хувь хүмүүст өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилгоор “Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг санаачлан, Дүрслэх урлагийн музейтэй хамтран хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү санаачлагын хүрээнд Г.Занабазарын түүх, түүний бүтээл туурвилын талаар олон нийтэд танилцуулах, сан бүрдүүлэх зорилготой арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр “М -Си-Эс” Холдинг ХХК, “Монголиан Пропертиз” ХХК-ний дэмжлэгтэйгээр  Дүрслэх урлагийн музейд болох гэж байна.

Тус арга хэмжээний үеэр олсон орлогыг Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг, тэр дундаа хосгүй үнэт үзмэрийг хадгалан хамгаалахад дэмжлэг болгон музейд хандивлах аж. Мөн “М-Си-Эс” Холдинг ХХК нь Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн хосгүй үнэт “Цагаан Дарь Эх” бурхан болон “Язгуурын таван бурхан”-д зориулан олон улсын музейн стандартад нийцсэн шилэн хоргыг гадаадад захиалан хийлгэхэд 15 сая төгрөгийн тэтгэлэгийг тус музейд гардуулах нь ээ.

Цаашид Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Өндөр гэгээний бүтээсэн хосгүй үнэт өвийг хамгаалах, олон нийтэд дэлгэн үзүүлэх зориулалт бүхий 10 гаруй шилэн хорго шаардлагатай байгаа бөгөөд энэ үйлсэд байгууллага, хувь хүмүүсийг хамтран ажиллахыг уриалж байгаа юм.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болох маргаашийн уг арга хэмжээнд түүх соёлын хосгүй үнэт өвтэй тнаилцах, Өндөр гэгээн Г.Занабазарын амьдрал, уран бүтээлийн “нууц”-ыг тайлах, Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлийг “амилуулах” торгон мачийг хуваалцахаас гадна амьд хөгжим, орчин үеийн бүжиг, боди арт сонирхож болох нь ээ. Мөн соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулж гишүүнчлэлд элсэн хонжворт сугалаанд оролцон сонирхолтой хүмүүсийг нэгэн үдэш хамтдаа өнгөрүүлэх ховорхон боломж тохиох юм байна шүү.

“Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийн нээлт маргааш 18.30-д Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд эхлэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Britney” цомгийн 25 жилийн ойд зориулан өмнө нь нийтэд хүргэж байгаагүй таван дууг цацжээ

10/11/2026

Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно

10/11/2026

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.