Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Зүрх хүнийг үргэлж зөв зам руу хөтөлдөг
Үндэсний хөгжим

Зүрх хүнийг үргэлж зөв зам руу хөтөлдөг

Урлаг Урлаг16/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
best_romantic_love_couple_forever_(2)4520203582013-05-16-14-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бидний амьдралын замд учир шалтгаангүйгээр тохиолдох зүйл гэж үгүй мэт. Тиймээс ч сэтгэл татагдсан, зөв мэдрэмж төрүүлсэн юм болгоноо хийхээс огтхон ч татгалзах хэрэггүй гэж боддог юм. Зүрхэндээ хөтлүүлж явсан зам бол хувь тавилангаа дагасан зам юм. Харин нэг ч хүний жинхэнэ хувь тавилан түүнийг муу зүйл рүү хөтөлдөггүй л болов уу.

Мэдрэмж биднийг хэзээ ч хуурдаггүй. Тиймээс сонсохыг хүссэн хөгжмөө сонсож, алхахыг хүссэн гудмаараа явж, нөхөрлөхийг хүссэн хүмүүстэйгээ ойр дотно байж, хамгийн гол нь хийхийг хүссэн зүйлээ хийсээр л байх хэрэгтэй. Цаанаасаа урам зориг, итгэл найдвар төрүүлж, өөрийн эрхгүй соронзон мэт татагдаж байгаа зүйлээ хөөсөн хүн бурууддаггүй. Зүрхнийхээ дуудлагаар хийж байгаа зүйлдээ хүн чин үнэнээсээ, үнэнч тууштайгаар ханддаг учраас ямар нэг зүйлийг тэндээс заавал олж авдаг нь үнэн юм.

Тиймээс чамайг татаад, дуудаад байгаа зүг рүү явахдаа битгий эргэлз. Харин хүмүүсийн зөв гэж зөвлөсөн замыг нүдээ анин сонгох гэж байгаа бол эргэлзэх хэрэгтэй. Чиний бүх сэтгэл зүрхээ зориулан хийж байгаа зүйл чамд тэр үедээ ашиг авчрахгүй ч байж болно. “Шал хэрэггүй юм хийх юм” гэж ойр дотныхон чинь уурлаж ч мэднэ. Гэхдээ өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээс битгий татгалз.

Чиний одоо хийж байгаа зүйл ирээдүйн амьдралд чинь яаж хэрэг болох, яаж хоолны чинь мөнгөтэй золгуулахыг мэдэхгүй ч байж болно л доо. Гэхдээ л чамайг чангаагаад байгаа тэр утасны үзүүрийг олохоор явж байтал, замд чинь арга зам нь гараад л ирнэ. Тэр арга зам нь чиний анх төсөөлж байснаас арай өөр ч байж магадгүй. Мундаг зураач болно гэж бодоод хүслээрээ зурж эхэлсэн ч, яван явсаар үнэндээ тэр хүсэл чинь чамайг мундаг архитектор л болгох учиртай зөн совин байсныг чи анхны барилгынхаа нээлтийг хийж байхдаа ойлгох ч юм билүү.

Ямар ч л байсан зүрхэндээ хөтлөгдөөд явж байтал, чамайг тэр зам байх ёстой байранд чинь аваачиж, зөв гольдрилд оруулж таарна. Хувь тавиланд чамд зориулсан тусгай төлөвлөгөө байгаа гэдэгт, тэр төлөвлөгөө нь чиний зүрх сэтгэл оюун санаанд хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, дуртай зүйлээр чинь дохио болж ирсэн гэдэгт итгээд өөрийгөө дага.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.