Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Г.Цэрэнчимэг: Ирээдүйд мундаг хөгжимчин болно
Дуу хөгжим

Г.Цэрэнчимэг: Ирээдүйд мундаг хөгжимчин болно

Урлаг Урлаг20/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Untitled-2_copy5748128382013-05-20-10-10[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ХБК-ийн багш Ш.Дуламсүрэнгийн шавь Г.Цэрэнчимэг Чех улсад зохион байгуулдаг Хераны нэрэмжит олон улсын өсвөрийн морин хийлчдийн уралдааны бага насны ангилалд түрүүлсэн бөгөөд есөн настай тэрбээр АНУ-д амьдарч байгаад гурван жилийн өмнө Монголдоо иржээ.

“Ирээдүйд мундаг хөгжимчин болно” гэж ярих бумбайсан энэ хөөрхөн охин тун удахгүй цахиур хагалан, эх орныхоо нэрийн хуудас болсон мундаг хөгжимчин болох нь гарцаагүй.Ш.Дуламсүрэн багш хөгжимчин болох хүүхдийг таньж, сонгохдоо гаргууд нэгэн. Энэ охиныг өөрийн шавь болгосон нь учиртай.

-Охид ихэвчлэн хийл, төгөлдөр хуурын ангийг сонгодог. Гэтэл чи өөрөөсөө том морин хийлийг сонгосны юу бол. Чухам юу нь сайхан учраас энэ хөгжимд татагдсан бэ?
-Энэ хөгжим янз бүрийн өнгө гаргаж чаддаг болохоор тоглоход их гоё байдаг. Би Америкт байхдаа хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх багшаар төгөлдөр хуур заалгаж байсан. Багш намайг Монголдоо очоод заавал ХБК-д шалгуулаарай гэсэн юм.

-Өмнө нь өөр уралдаанд оролцож байв уу?
-Ж.Чулууны нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож, тусгай байрын шагнал хүртсэн.

-13 орны өсвөрийн хөгжимчид өрсөлдсөн Хераны нэрэмжит уралдааны үеэр сандарсан уу. Түрүүлснээ сонсоод хэр баярласан бэ?
-Би энэ уралдаанд явахдаа заавал түрүүлнэ гэж бодож байсан. Тэгээд түрүүлээд их баярлаж, хамгийн түрүүнд багшийгаа бодсон. Би уралдааны тайзан дээр гараад нэг их сандраагүй шүү дээ.

-Бусад орны хүүхдүүдээс чи юугаараа илүү, онцлогтой байна вэ?
-Бусад хүүхдүүд техник талдаа илүү сайн байсан. Харин би бүтээлээ гаргахдаа илүү байсан гэж бодож байна. Шүүгчид намайг “Өнгө сайтай хөгжимчин” гэсэн.

-Хөгжимчин хүүхэд үеийнхнээсээ юугаараа ялгардаг юм бол?
-Хөгжим тоглодог хүүхдүүд их тэвчээртэй болдог юм. Бас хөгжимчин хүн их мэдрэмтгий байдаг.

-Гадаа дураараа ч тоглож чадахгүй, өдөр бүр сургуулилалт хийж ядрахаар “Хөгжимчин болохгүй” гэж шантардаг уу?
-Өдөрт ганцхан цаг л гадаа тоглодог. Тэгсэн ч гэсэн шантарч, залхууралгүй хөгжмөө давтдаг. Би хөгжимчин болох дуртай.

-Хөгжмөөс өөр юу сонирхдог вэ?
-Зураг зурах дуртай. Аав, ээж, найз нартаа баяраар өөрийнхөө зурсан зурагтай, сэтгэгдлээ бичсэн зурвастай ил захидал өгөх дуртай. Өөрөө хийсэн болохоор гоё байдаг. Ядарч байгаад зураг зурахаар амарчихдаг юм.

Ж.Эрдэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.