Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Куш, Оюука нарын “Say it now” жааз тоглолт болно
Нийгэм

Куш, Оюука нарын “Say it now” жааз тоглолт болно

Урлаг Урлаг24/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
923083_569913056386620_527384637_n3949595862013-05-24-10-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Куш (дуучин) ба Оюука (төгөлдөр хуурч) нь ХБК төгссөн мэргэжлийн уран бүтээлчид. Тэд 2011 оноос жазз урсгалаар тоглож эхэлсэн бөгөөд өөрсдийн гиг-тоглолтуудыг чанаржуулсанаар зогсохгүй цуврал концертуудыг зохион байгуулж, Улаанбаатар дахь жазз хөгжмийн хөгжлийг тодорхой төвшинд гаргах, хөгжим сонирхогч хэн бүхний оюуны хэрэгцээг хангаж, залуучуудын гоо зүйн таашаал, тэдний үзэл бодолд зөв нөлөөг үзүүлэх, цаашлаад Монгол жазз хөгжим, орчин үеийн урлагийг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд ойртуулах зорилт тавин ажиллаж байна. Ингэхдээ шинэ (Монгол) дуунуудынхаа үг ая, найруулга зэргийг өөрсдөө бие даан хийж байгаа болно.

Энэ хүрээндээ:

• 2011, 2012 онд зохион байгуулагдсан Их талын жазз олон улсын V, VI фестивальд оролцож өөрсдийн чансааг гадны уран бүтээлчидтэй харьцуулан үзэж, туршлага солилцсон

• “Frank Sinatra and Diana Krall”/2011.11.19/, “Dreaming of a white Christmas”/2011.12.17/, “Michael Buble and Jamie Cullum”/2012.02.11/ зэрэг гурван цуврал тоглолтыг Роял Жазз Ресторан, Блак Бокс театр, болон Улсын Филармонид тус тус зохион байгуулсан

• C1ТВ- “Dreaming of a white Christmas”/2011.12.31/, МҮОНТВ- “Music and the band”/2012.01.16/ телевизийн бүрэн хэмжээний хоёр тоглолт

• Say It Now сингл цомог төслийн хүрээнд хийсэн Say It Now дууны цацалт. Тус дуу нь Улаанбаатарын радио, телевизийн чартуудад дээгүүр байр эзэлсэн төдийгүй iTunes, Amazon.com, Cdbaby.com зэрэг дэлхийн хөгжмийн зах зээл дээрх 20 шахам цахим хуудсанд борлуулагдаж байгаа ба Jango Airplay интернет радиогоор нийт 200 удаа дэлхийн 22 улсын сонсогчдод одоогоор хүрээд байна.

• УБ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчингүүд, ЮНЕСКО, ТВ ток шоунууд, Загварын шоу, TED арга хэмжээ болон бусад сайн дурын арга хэмжээнүүд дээр хоршил болон бусад хөгжимчидтэй хамтран тоглож байна.

Тоглолтод өөрсдийн цомогт орсон дуунууд болон стандарт жазз дуунуудаас эгшиглэнэ. Мөн энэхүү тоглолт нь тэдний хамтлагийн анхны ЕР цомгийн нээлт юм.
Тоглолт 2013 оны 6-р сарын 8, 9-нд iLoft Function House-д 19:00 цагаас тус тус болно.

Тасалбар: Hi-Fi Mega Store
Үнэ: 25.000₮
Лавлах утас: 99271815, 89159497, 88033300
Цахим хуудас:

www.facebook.com/KushandOyuka
www.cdbaby.com/cd/kushandoyuka2
www.amazon.com/Say-It-Now/dp/B0085NDYG6/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1353346853&sr=8-1&keywords=Kush+and+Oyuka

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.