Дэлхий даяар шинэ соёл болон дэлгэрээд байгаа хөгжмийн талаар танилцуулж байна. Электроник бүжгийн хөгжмийн /Electro Dance Music/хэдэн арван урсгал байдаг бөгөөд, бүгд өөрсдийн гэсэн онцлох шинж чанартай байдаг. Тэднээс хамгийн түгээмэл 3 төрлийн ялгааг танилцуулъя.
Транс
Одоогийн байдлаар Монголд хамгийн их дэлгэрээд байгаа урсгал бол транс юм. Энэхүү урсгал нь хүний сэтгэл хөдлөлийг хөгжмийн контентоор илэрхийлэхийг зорьдог. 1990 онд Германы Франкфурт хотоос үүсэлтэй энэ урсгал нь нэг минутанд 100-150 бөмбөрийн цохилттой байдаг. Ихэвчлэн эмэгтэй дуучнаар гоцлол хоолойгоо хийлгэдэг нь транс урсгалын нэг нийтлэг чанар юм. Tiesto, Armin Van Buuren, Dash Berlin, Paul van Dyk нь энэхүү урсгалын томоохон үлгэр жишээ уран бүтээлчид юм.
Электро-Хаус
Сонсож эхэлмэгц л хөлөө товшиж, толгойгоо хөдөлгөмөөр санагддаг энэ урсгалын трансаас ялгарах шинж нь арай удаан, зөөлөн бөгөөд бүжиглэхэд таарсан хэмнэл юм. 1980 оноос хойш эрчимтэй дэлгэрч байгаа энэ хөгжмийн урсгалын хэв маяг, хэмнэлийг олон Pop, R&B дуучид өөрсдийн бүтээлдээ шингээх болсон. Хамгийн “донжтой” урсгалуудын нэгийг сонсож, биеэ хөгжмийн хэмнэлд даатган тааваараа бүжиглэхийг хүсвэл Deadmau5, David Guetta, Benny Benassi, Avicii, Swedish house Mafia нарын уран бүтээлээр амьдралдаа хэмнэл нэмээрэй.
Дабстэп
Электроник хөгжмийн урсгал дотроо нилээн хүнд хэмнэлтэйд дабстэп болон глич-хаус багтана. Дэлхий даяар тренд болоод буй энэхүү урсгал нь нийгэмд стрессгүй, чөлөөт амьдралыг бий болгох нөлөөтэй гэгддэг. Энэ урсгал нь нэг минутанд 138-142 бөмбөрийн цохилттой байдаг. Дабстэп нь анх Лондонгоос гаралтай бөгөөд 2005 оноос эхлэн эрчтэй дэлгэрч байгаа. Гол хэмнэл нь чичэргээтэй басс юм. Хэсэг ч гэсэн ажлын ачааллаа мартан электроник хэмнэлийг биедээ мэдрүүлэхийг хүсвэл Skrillex, Skream-ийн галзуу бүтээлүүдээс сонирхоорой.
Хэрэв чи электроник хөгжмийг бараг сонсдоггүй бол, тийм ч хол зөрүүгүй санагдаж мэднэ. Гэхдээ дээрх уран бүтээлчдийнх нь дагуу хөөгөөд сонсвол аяндаа ямар ч аяыг сонсоод хауз, трансын аль нь болохыг ялгаж хэлж чаддаг болно.Электроник бол сэтгэлээрээ залуу хүмүүст зориулагдсан хөгжим. Эрх чөлөөгөө тунхаглаж өөрийнхөөрөө байх дуртай “тод” Гоолингоо бүсгүй чи зуны анхны задгай партиг өнгөрүүлэхийг хүсэхгүй биз дээ? “Kiss mix” коктейлоор дайлуулах эхний 500 зочны нэг болж, оройжин хөгжмийн хэмнэлд хөвөхийг хүсвэл 6 сарын 7-нд River Beach Resort дээр “Sundown festival” дээр уулзая. Партиг жинхэнэ парти болгодог бүх зүйл тэнд байгаа. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
www.URLAG.mn