Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын анхны авангард, эксперименталь бэсрэг киноны уралдаан зарлагдлаа
Нийгэм

Монголын анхны авангард, эксперименталь бэсрэг киноны уралдаан зарлагдлаа

Урлаг Урлаг31/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-05-28_1951595658476932013-05-29-10-52[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Монголд авангард киног хөгжүүлэх шаардлага ба эхний алхмууд” сэдэвт хэвлэлийн бага хурал өчигдөр 11.00  цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д болж өнгөрлөө. Уг хэвлэлийн бага хурлаар Монголын андерграунд кино уралдааны талаар таницуулсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сонгодог болон Артхаус киног олон нийтэд түгээх, таниулах зорилго бүхий "Алтан хальс" холбоо "Нэгэн хэвийн болох төлөвтэй кино урлагт цочроо өгөх" хэмээн зорилгоо тодорхойлж, андерграунд кино уралдааны зарласан ажээ.

Уг уралдаан нь залууст 5-15 минут үргэлжлэх, эксперименталь, авангард хэлбэрийн бэсрэг кино өрсөлдөх боломжийг олгосон юм. Өөрөөр хэлбэл уг уралдаанд өндөр үзүүлэлттэй мэргэжлийн камер шаардлагагүй, гар утсаар бүтээсэн кино ч өрсөлдөх боломжтой бөгөөд зохион байгуулагчид киноны дүрс бичлэгийн чанарыг үл харгалзан, бүтээлч сэтгэлгээ, уран сайхны эрэлхийллийг гол болгодгоороо андерграунд кино уралдаан онцлог юм хэмээн тодорхойлсон. Уралдааны бүтээлийг хүлээн авах явц бүхэлдээ цахим орчин ашиглан явагдах бөгөөд оролцогч видео бүтээлээ www.wetransfer.com цахим хуудаснаа байршуулж, өөрийн тухай мэдээлэл болон видео холбоосоо [email protected] хаяг руу илгээж бүртгүүлэх боломжтой аж. Уралдаанд бүртгүүлэх хугацаа ирэх зургадугаар сарын 15-нд дуусах бөгөөд үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг “Алтан хальс” холбооны www.artfilm.mn цахим хуудаснаа болон фэйсбүүк дэхь http://www.facebook.com/underground.mongolia хуудаснаа хандан хүлээн авах боломжтой гэсэн шүү.

Монголын анхны андерграунд кино уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх зургадугаар сарын 22-нд “Улаан Гэр” галлерейд болох бөгөөд энэ үеэр шилдэг гурван бүтээлд мөнгөн шагнал хүртээх ажээ. Харин эхний таван байранд шалгарсан бүтээлийг энэ оны аравдугаар сард зохион байгуулагдах “Улаанбаатар” Олон улсын кино наадмын хүрээнд олон нийтийн хүртээл болгох нь ээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.