Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд эх үрсийн баярыг тохиолдуулан 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд "Дэлхийн илбэ монголд" нэртэй шоу тоглолтоороо толилууллаа. Тэрээр уг тоглолтыг монголын үзэгчид тэсэн ядан хүлээж байсан бөгөөд тэдний хүсэн хүлээсэн гайхалтай шоу тоглолтыг “Бен Мурфи” өөрийн хамтрагчид болоод шоу тоглолтын баг бүрэлдэхүүний хамтаар амжилттай тоглож чадлаа. Түүнчлэн шоу тоглолтын үзэгчдийн дундаас өөрийн хамтрагчдыг сонгож гайхимшигт илбийн ертөнцийн шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлж байсан нь монголын үзэгчдийг үнэхээр л уулга алдуулж хүрэлцэн ирсэн бүхнийг гайхшруулж байсан юм.
Ийнхүү дэлхийн илбэчний монголд тоглож буй анхны тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ххк ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп нар ажилаж байгаа бөгөөд мэдээллийн албан ёсны онлайн түгээгчээр мэдээллийн хөтөч www.DORGIO.mn, урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтууд ажиллаж байгаа ажээ. Мөн тус шоу тоглолтын хөтлөгчөөр олон улсын илбэчдийн холбооны гишvvн, улсын циркийн илбэчин, СТА Ц.Баярсайхан ажилласан юм.
Ингээд та бүхэндээ дэлхийн илбийн гайхимшигт үзүүлбэрүүдийн зурагнуудаас толилуулаж байна.