Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Ари романс дуулаачдын олон улсын II уралдаан эхэллээ
Уртын дуу

Ари романс дуулаачдын олон улсын II уралдаан эхэллээ

Урлаг Урлаг05/06/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_6003386468762013-06-05-08-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  СУИС-иас зохион байгуулдаг Хөгжмийн урлагийн сургуулийн багш, МУГЖ О.Ичинхорлоогийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын II уралдаан энэ сарын 5-7-нд зохион байгуулагдах бөгөөд өчигдөр СУИС-ийн оюутан театрд 17:00 цагт нээлтээ хийсэн юм.

2009 онд анх зохион байгуулсан уг уралдаанд эмэгтэй дуучдын төрөлд УДБЭТ-ын гоцдол дуучин, гавъяат жужигчин С.Мөнгөнцэцэг түруүлж байсан бол эрэгтэйчүүдээс УДБЭТ-ын гоцлол дуучин А.Сайнбаяр тэргүүн байр, гавъяат жүжигчин Э.Амартүвшин  удаалж байв.

Монголын төдийгүй дэлхийн сонгодог урлагт дуудах нэр, дуурсах алдартай яваа эдгээр уран бүтээлчийг төрүүлсэн Ари романс дуулаачдын олон улсын уралдаанд ээн онд манайхаас гадна БНХАУ, ОХУ-аас дуурийн дуучид ирж оролцох аж.

Уралдааны зорилго нь  дэлхийн хөгжмийн суут зохиолч П.И.Чайковский, М.Глинк, П.Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Монголын нэрийг өргөх дуучдыг бэлдэх,  шинэ залуу авъяастныг нээхэд чиглэгджээ.

 Шүүгчдийн бүрэлдэхүүн: Уралдааны шүүгчдийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, дуурийн дуучин зэрэг мэргэжилтнүүдээс бүрдүүлэх ба гадаадаас шүүгч урьж ажиллуулна. Шүүгчид дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

–    Уралдааны явцад, оролцогч дуучин үг алдах, өнгө солгойрох, зогсох зэрэг алдаа гаргасан тохиолдолд шүүгчид олон улсын уралдааны дэг ёсны дагуу дуулахыг зогсоох  эрхтэй.

–  Уралдааны төгсгөлийн шатны байр, шагналуудыг шүүгчдийн хуралдааны эцсийн шийдвэрийг баримтлан тус тус олгоно.

–   Шүүгчид шилдэг концейртмейстер 1-ийг шалгаруулж, диплом, тусгай шагнал олгох эрхтэй.

–   Шүүгчид дуулаачдын дуулсан бүтээлийн мэргэжлийн түвшин, уран чадвар, бусад сайн талыг харгалзан үзэж, 2-р байрын шагналыг хуваан олгож болно.

 Уралдаанд дуулах хөтөлбөр:

   I шат:

1. И.С.Бах, Ф.Гендель, В.А.Моцарт, Л.В.Бетховен, И.Гайдн, Дж. Перголези,

Дж. Джордани, А.Вивальди зэрэг хөгжмийн зохиолчдын дуурь. Месса, оратори, кантатын ари-1

2.  XVII-XIX зууны үеийн хөгжмийн зохиолчдын сонгодог дуурийн ари-1   

3. И.Брамс, Ф.Шуберт, Р.Шуман, Ф.Лист, Э.Григ, Б.Мендельсон зэрэг хөгжмийн зохиолчдын дуу-1    

4. Монголын хөгжмийн зохиолчдын романс-1

II шат

1. XVIII зууы сүүлч XIX зууны үеийн хөгжмийн зохиолчдын сонгодог дуурийн томоохон ари-1

2. Монголын хөгжмийн зохиолчдын дуурийн томоохон ари -1

3. П.И.Чайковский, С.Рахманинов, Н.Римский-Корсаков, М.П. Мусоргский,

      А.П. Рубинштейн, Ф.Лист, зэрэг XIX зууны үеийн хөгжмийн зохиолчдын       

      романс-1

4.  ДЖ.Вердийн дуурийн ари-1

 Жич: Дээрх хөтөлбөрүүдээс өөрийн хүсэлтээр сонгож, эх хэл дээр нь дуулах

 Хоёр шатанд дуулагдаж байгаа бүтээлүүдийг давтаж дуулахыг хориглоно.

                       Уралдааны байр, шагналууд:

–  Гран при -1 диплом                                                           3.000.000 төг

– 1-р байр  -2 /эр,эм/ диплом  тус бүр                                   2.000.000 төг  

– 2-р байр /эр,эм/ тус бүр диплом                                         1.000.000 төг

–  Шилдэг концейтмейстер-1                                                 1.000.000 төг

–  ДЖ.Вердийн бүтээлээс сайн дуулсан дуучин-1                    500.000 төг

–  Бусад байгуулагын шагналуудыг шүүгчдийн шийдвэрээр олгоно.

 Уралдааны шалгаруулалт: 2013 оны 6 сарын 5-нд I шатны шалгаруулалт

                                                        6 сарын 6-нд II шатны шалгаруулалт

                                                        6 сарын 7-нд Гала концерт СУИС-ийн                 

                                                            концертын их танхимд явагдана.

 Зохион байгуулагчид:  СУИС, Уран бүтээлчдийн “Очирваань уул”  холбоо,

                                        “Багш шавь  нэгдэл”, “Дуулаачийн боловсролын төв”

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.