Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Ардын зураач Л. Намхайцэрэнгийн намтар уран бүтээл
Дүрслэх урлаг

Ардын зураач Л. Намхайцэрэнгийн намтар уран бүтээл

Урлаг Урлаг05/06/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
luvsansharaw3486107732013-06-05-11-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

НАМХАЙЦЭРЭН Лувсаншаравын

1913-1992

Зураач. МУТШ (1958).Ардын зураач (1973)

Луваншаравын Намхайцэрэн 1913 онд Да хүрээ буюу Улаанбаатар хотод мэндэлсэн. 1922-1926 онд бага сургуульд, 1926-1930 онд Герман улсад дунд сургууль төгсөж, 1930 оноос Монголтрансын зам барилгын хэлтэст ажиллаж Ламын хүрээнд гүүр бариулж, Алтанбулаг хотын Ивцэг голын гүүр, 1934 онд Хэнтий аймагт Хурахын голынгүүрийн өргөтгөлд, 1935 онд Хэрлэн голын  гүүр, 1936 онд Ононгийн гүүр зэргийг барилцаж явжээ.

Орчин үеийн Монголын театрын тайзны урлагийн анхны уран зураач бол Л.Намхайцэрэн мөн бөгөөд 1935 онд С.Буяннэмэхийн зохиол «Гурван хорын хүлээс» гэдэг жүжгийн тайз хувцасны зураг загварыг анхлан боловсруулсан байна.

Үүнээс өмнө театр өөрийн уран бүтээлийн зураг загварыг Померенцов, Бектеева гэх мэт гадаадын мэргэжилтнийг урьж хийлгүүлж байжээ. Харин 1940-өөд оноос тайзны зураач хэмээх мэргэжил бий болсон байна. Театрын зураач бол  шинэ уран бүтээл хийхэд зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолчийн нэгэн адил чухал үүрэгтэй байдаг юм.Тайзан дээрээс харах юм бүхний дүрс, хэлбэр, маяг, өнгө үзэмжийг зөвхөн зураач бодож боловсруулна. 1940 оноос Улсын циркт хөгжимчнөөр ажиллаж байгаад 1947 онд Улсын хөгжимт драмын театрын Ерөнхий зураачаар томилсонд 1963 он хүртэл ажиллажээ. Тэрээр 1963 оноос Улсын Дуурь Бүжгийн Театрын дарга, Улсын драмын театрын Ерөнхий зураач, Соёлын яамны орлогч сайд зэрэг алба хашиж байжээ. Л.Намхайцэрэн олон тооны зам гүүр, хөшөө дурсгал, барьж байгуулсаны гадна театрын тайзнаа бүрэн хэмжээний уран бүтээл олныг туурвисан шилдэг уран бүтээлчдийн нэг байлаа.

I.   С.Буяннэмэх  «Гурван  хорын  хүлээс»1935он .

2.  Э.Оюун  «Дэнсмаа»1937он

3.  Д.Намдаг «Шинэ  зам»1938 он

4.  Ойдов   «Зам» 1947 он

5.  Ч.Ойдов   «Жаргалыг  хүссэн  Мөнхөө»1948 он

6.  Ж.Мольерийн  «Аргагүйн эрхэнд оточ»1948 он

7.  Ч.Ойдов «Цолмон»1951 он

8.   Штейны  «Хувийн  хэрэг» 1952 он.

9    Д.Сэнгээ, Ч   Ойдов  «Үнэн»  дуурь 1951 он

10. Ч.Ойдов   «Туяа»1951 он

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Ан амьтдыг дүрслэхдээ хонхойлгон сийлэх аргыг хэрэглэжээ

09/02/2026
Дүрслэх урлаг Урлаг

Нэрт сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит соёлын үйл ажиллагаа болно

05/02/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.