Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Лучиано Паваротти
Сонгодог урлаг

Лучиано Паваротти

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
200px-Luciano_Pavarotti_15.06.02_cropped_(1)3120243502012-04-30-18-09[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

 

Намтар

Лучиано Паваротти (Luciano Pavarotti, 1935 оны 10 сарын 12 – 2007 оны 9 сарын 6) нь Италийн тенор хоолойтой дуучин бөгөөд дуурийналдартай дуучдын нэг юм.

Дэлхийн Гурван тенорын нэг хэмээн алдаршсан.

 

Италийн Модена хотод төрсөн. Аав нь талх баригч хийхийн зэрэгцээ тенор хоолойтой дуучин байв.

1961 онд Режжо Эмилиагийн урлагийн наадамд түрүүлж, мөн оны 4 сарын 29-нд тус хотын театрын тайзнаа Пуччинигийн "Ла Поэм" дуурийн Родольфогийн дүрд дуулан, дуурийн талбарт гарч иржээ. Тэрээр уг дүрээрээ алдаршин Вена, Лондон, Миланы алдартай театруудын тайзнаа гарч дуулж байлаа.

Бие даасан тоглолтуудаа театрын тайзнаас гадна цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хийж, олон арван мянган үзэгчид түүний тоглолтыг үзэхээр хошуурцгаадаг байсан ч Павароттиг хамгийн их алдаршуулсан Плачидо Доминго, Хосе Каррерас нартай хамт хийсэн "Гурван тенор" хэмээх концертын бичлэг бүхий CD, видео кассет нь Эльвис Пресли болон Роллинг Стоунз гэх мэт суутнуудын альбомын борлуулалтыг давжээ.

Паваротти 2004 оны 3 сард, 69 настайдаа Метрополитан театрын тайзнаа "Тоска" дуурьт дуулаад урлагийн алтан тайзаа орхих болсноо зарлаж, дэлхийг тойрсон аялан тоглолт хийсэн юм.

Хүн төрөлхтөн түүнийг хамгийн сүүлд тайзнаа харсан нь 2006 оны Ториногийн олимпийн нээлтийн ёслол дээрх "Турандут" дуурийн ариг дуулж, нээлтийн ёслолыг хаасан үе байлаа. Тус онд нойр булчирхайн хорт хавдар илэрч, мэс засал хийлгэсэн боловч төдийлөн засал авалгүй байсаар 2007 оны 9 сарын 6-нд Модена дахь гэртээ бөөрний дутагдлын улмаас 71 насандаа нас нөгчжээ.

Гэр бүл

1961 онд гэрлэж, охинтой болсон ч салж, өөрийн нь хүүхдийг тээсэн, туслах асан бүсгүйтэйгээ дэр нэгтгэжээ.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026
Сонгодог урлаг Урлаг

“П.И.Чайковскийн төрсөн нутагт” олон улсын хүүхэд, залуучуудын II уралдааны бүртгэл эхэллээ

09/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Өлзийбүрэнгийн Цэрэнчунт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”- т 12600 морьтон оролцлоо

13/07/2026

У.Хүрэлсүх: Даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтооход монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн

13/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

13/07/2026

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.