Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“The Mongolian Live Sessions” төслийн сүүлчийн уран бүтээл “Охин”
Дуу хөгжим

“The Mongolian Live Sessions” төслийн сүүлчийн уран бүтээл “Охин”

Урлаг Урлаг04/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ohinn4545237259132013-07-03-10-30[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн сүүлчийн уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Найм дахь уран бүтээлийн эзэд бол Б. Дашдондог, төгөлдөр хуурч: А. Болорхүү нар байлаа. Тэд "Охин" хэмээх дууг амьдаар хүргэсэн юм.

Уг төслийг салхийг “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтран “Алтан намар” 60-аад оны хит дууг хүргэсэн бол “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий нарын хослол “Хүлээлт” дуу, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэтэй “Уянга цагаан хуруу” эгшиглүүлэн Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй “Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй” дуугаа дуулж, “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн, соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка нар “You cast your spell”-г дахин мэдрүүлж, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “White art”-ын гитарчин Д.Мөнх-Оргилтой хамтран “Учралын блюз”-д саатуулан, Rokit Bay, DJ Zaya  нарын  “Микрофоны ард” дуугаа амьдаар remix хийн олны хүртээл болгосон.

Нийт 16 уран бүтээлчийн найман клип бүтээгдэх уг төслийн сүүлчийн клип ийнхүү үзэгчдийн хүртээл боллоо. Энэ бүтээлийг Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү нар эгшиглүүлсэн юм. Рок, попын алтан үеийн "Охин" хэмээх хит дууг сонгон клипжүүлснийг та бүхэндээ хүргэж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Rosé оны шилдэг дуучин шалгаруулах санал хураалтад тэргүүлжээ

21/10/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ

22/10/2026

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд жүжгийн зохиол бичих мастер сургалт үргэлжилж байна

22/10/2026

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026

“Нээлттэй тайз 90 хоног” хөтөлбөр үргэлжилж байна

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.