Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Говь-Алтай аймгийн наадам нээлтээ хийлээ
Дуу хөгжим

Говь-Алтай аймгийн наадам нээлтээ хийлээ

Урлаг Урлаг10/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-07-09_1650323926890142013-07-10-11-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Говь-Алтай аймгийн баяр наадмын нээлт сайхан боллоо.  Алтай нутгийн баяр наадмыг Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр үг хэллээ. Тэрбээр:

-Говь-Алтай аймгийн баяр наадмын өмнөхөн тэнгэр дулаарч, шимт хур бууж, газар дэлхий дэлгэрч, сайхан зун айлчилж, малын зоо тэнийн, хүн зоны сэтгэл амар жимэр аятай тухтай байгаа энэ үед уламжлалт баяр наадмаа тэмдэглэж байгааг онцолсон юм. Мөн аймгийнхаа нийт ард иргэддээ эрүүл энх аз жаргалтай байж, эрхэлсэн хөдөлмөр зорьсон үйлсдээ амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, баяр наадмыг нээсэн байна.

Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр мазаалайг аймгийн бахархалт амьтнаар зарлаж байгаагаа мэдэгдлээ.

Ажил, амьдралын эрхээр төрөлх нутгаасаа хол яваа Алтайчуудынхаа мэнд болгон, доорх шүлгийг хүргэж байна.
Тэнгэр титимлэсэн цаст оргил ширтэн сүр жавхлан өвлөсөн Алтайн хүү
Тэлмэн зэрэглээнд хууртан бодлогоширч, уран сэтгэмж өвлөсөн Говийн хүү
Тэмээн жингийн цуваа дагаж, өлчиршсөн наран туяалан жаргах зүгийн хүү
Тэвчээр хадсан дулаан шаргал элсэн дээр тоглож өссөн Засагт ханы хөх Монгол
Бурхан буудай уулаа сүслэн ирээдүйгээ даатган хийморь нэмдэг
Бэлийх нь өнгөт цэцгэн цоморлигоос хайр өвөрлөж зүрхээ мэдэрдэг
Бүүвэйн дууны эгшиг ботгон нүдэн нулимс мэдэрч уярахуй өвөрлөдөг
Бууж мордсон түмэн эргэж сангалздаг зүрхэн шивнээ Говь Алтайн хүү
Говийн баавгай мазаалайгаа ажиглан гэгээн хайрын мөн чанарт суралцсан
Гоёмсог баян бүрд элсэн дунд сүндэрлэснийг бахдан үзэмж мэдэрсэн
Гаслан халуун элсэн дунд ус чандмань эрдэнэ гэж эх орны эд бүрийг хайрлахуй өвөртөлсөн

Гэгэлзэх сэтгэлийн гэгээн бодрол гэнэхэн насны цагаан дурсамжийн өлгий нутаг
Үүл эмжсэн Сутайн мөнх цаст оргил нь ухаан тэлж бодол уужуулсан
Үндэс угсаа цус цавэр байхын учирыг өвгөдийн сургаалиас ухаарж ойлгосон
Үлгэр домог сонсон өсөхдөө үнэнч шудрагуйн үндэсийг ухаж тунгаасан
Үүлс дунд ноён ориглууд нь сувдран байдаг гар зөв зүг дахь нутгийн эзэн
Ээж хайрхан, Эрээн нуураа дээдлэн хүндэлж нутгаа манасан зоны угсаа
Элгэн түмнээ өмөөрөн огшсон Монгол омголон зүрх

Эжийнхээ санчиган буурал нэмснийг хараад хайлан бодлогоширсон эгэл хөвгүүн
Эх орны баруун хэлд харуулд зогсох эр хүн

Шүлгийг my_universe.blog.gogo.mn  блогоос авлаа.

Цаст Сутай хайрхнаараа овоглосон Алтай нутгийн ард түмэн минь сайхан наадаарай.
 

Б.ОЙНБИЛЭГ

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

“MTV VMAs” наадмын шилдгүүд тодорлоо

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Лего” түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

08/09/2025

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

08/09/2025

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Монгол киноны зурагт хуудас бүтээх уралдаан зарлалаа

08/09/2025

“Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн нээлээ

08/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.