Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн
|
МУГЖ 1945 он, Төрийн шагнал 1947 он, 1951 он, АЖ 1969 он
1949 онд "Ийм нэгэн хаан байжээ." жүжиг туурвисан учир БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн. 1951 онд БНМАУ Төрийн дуулал туурвисан учир БНМАУ-ын Төрийн шагнал 2 дахь удаагаа, 1969 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цол хүрсэн. 1919 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Тариалант” гэдэг газар төрсөн. 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаач, 1954-1956 онд Ленинград хотын хөгжмийн их Сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцаж, 1956-1957 онд Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1958-1962 онд Бээжин хотын хөгжмийн их сургууль төгссөн. 1962-1981 онд Улсын дуурь бүжгийн театрт хөгжмийн зохиолч, найруулагч, 1981-1982 онд Дорнод аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1983 оноос "Монгол кино" үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактороор ажиллаж байв. Уран бүтээлийн жагсаалт 1.Дуурь:
"Учиртай гурван толгой" 1942, "Жаргалын, зам" 1951, "Тэмцэл" 1965, "Амарсанаа” 1970, "Мартагдашгүй 42 хоног" 1974 |