Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Пикассо, Гоген, Матиссын уран зурагнуудыг шатаажээ
Нийгэм

Пикассо, Гоген, Матиссын уран зурагнуудыг шатаажээ

Урлаг Урлаг18/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0bb703a610ee4f2fbig6133709522013-07-18-08-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Роттердамын Кунстхаллын музейгээс алдагдсан уран зурагнуудыг уг хэрэгт шалгагдаж байгаа сэжигтний ээж нь шатаасан гэж мэдүүлжээ. Румыний хууль сахиулах байгууллагаас эх сурвалж аван Ассошиэтэд Пресс агентлаг өчигдөр энэ талаар мэдээлсэн байна.  

     Кунстхалл музейд өнгөрсөн оны аравдугаар сарын 16-ны өдөр хулгай орж, долоон ширхэг уран зураг алдагдсан билээ. Уг зураг дотор  Пикассо, Гоген, Матисс, Люсьен Фрейд, Мейер де Хаан нарын тус бүр нэг, Клод Монегийн хоёр бүтээл байсан юм.

    Румыний хууль сахиулах байгууллага уг хэрэгт сэжиглэн Рад Догар гэгчийг энэ оны нэгдүгээр сард баривчилжээ. Хүүгээ баригдмагц эх Ольга Догар нь хүүдээ гай болж магадгүй гэж үзсэн баримтыг шатаая гэж сэтгэн уран зурагнуудыг шатаасан байна. Тэрбээр 100-200 сая ам.доллараар үнэлэгдэх асар үнэтэй урлагийн бүтээлүүдийг гэрийнхээ зууханд хийн шатааж орхижээ. Румыний Прокурорын газрын мэдээлснээр, одоо тусгай шинжээчид Ольга Догарын гэрийн зуухнаас олдсон үнс, хөөг шинжилж байгаа юм байна.    

Музей ухсан хэрэгт хэд, хэдэн хүнийг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд тэдний нэг нь ч хэргээ хүлээгээгүй байгаа юм.

 

Х.Сайхан

Эх сурвалж: www.mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Илон Маск AI-аар “Одиссей” киног бүтээнэ гэв

09/08/2026

Жаред Лето Жон Кеннедигийн аллагын тухай шинэ киноны гол дүрээс хасагдаж магадгүй

09/08/2026

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026

“Эрдэнэс” хамтлаг олон улсын наадамд оролцлоо

09/08/2026

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.