Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Дэмбэрэлийн Жаргалсайхан
Сонгодог урлаг

Дэмбэрэлийн Жаргалсайхан

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jargalsaihanweb7885824962012-04-30-20-04[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монгол улсын Ардын жүжигчин

Дэмбэрэлийн Жаргалсайхан

 

МУГЖ 1969 он, АЖ 1976 он

Дуурийн жүжигчин. 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. 1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1956-1959 онд Дорнод аймгийн ХДТ, 1959-1961 онд УХДТ-т дуучин, 1966-1990 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. Мөн 1987-1990 онд МУАХ-ны даргаар ажиллажээ. 1957 онд болсон ДЗО-ны зургадугаар их наадамд ардын дууны төрлөөр хүрэл медаль хүртэж,1959 онд Австрийн Вена хотноо болсон ДЗО-ы долдугаар их наадам’ 1962 онд Финландын Хельсинк хотноо болсон ДЗО-ы наймдугаар их наадам, 1968 онд Болгарын Софи хотноо болсон ДЗО-ы есдүгээр их наадамд амжилттай оролцсон. 
1969 онд УГЖ, 1976 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

Жүжигчнээр: “Хурим”  Боролдойн дүрд  Дорнод аймагт 1958, Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан”  Хар гэрт хааны дүрд 1961, Б.Дамдинсүрэн “Тэмцэл” Дандарын дүрд 1965, Д.Лувсаншарав “Хан бүргэд” Насанбатын дүрд 1966, В.Мурадели ”Октябрь” Лениний дүрд 1967, С.Рахманинов “Алеко”  Өвгөн цыганы дүрд 1969, Ш.Гуно “Фауст” Мефистофелийн дүрд 1969, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Раашийн дүрд 1971, А.Бородин “Игорь ван” Кончакийн дурд 1972, Б.Дамдинсүрэн “Мартагдашгуй дөчин хоёр хоног” Хасбаатарын дүрд 1974, Б.Сметан “Худалдагдсан бэр” Кецалийн дүрд 1974, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Балганы дүрд 1976, Ж.Россини “Севилийн усчин” Дон Базилогийн дүрд 1979, С.Гончигсумлаа “Үнэн” Гонгорын дүрд 1980, Ж.Пуччини “Тоска” Тахилчийи дүрд 1981, Б.Ямпилов “Шидэт ваар” Галсангийн дурд 1984, Дж.Перголези “Зарц хатагтай” Убертогийн дүрд, Мөн найруулсан 1987, П.И.Чайковский “Евгений Онегин” Гремины дүрд 1988, Ц.Нацагдорж ”Үүлэн заяа” Хоролдой өвгөний дүрд 1988

Ном: Маргаагүй (2006. УБ Принт).

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монголын үндэсний болон сонгодог уран бүтээлчид Австрид тоглоно

16/03/2026
Сонгодог урлаг Урлаг

Д.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сайд Ч.Ундрамын шийдвэрийг хүчингүйд тооцжээ

16/02/2026
Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Э.Чойдог-100 жил” тоглолтын найрал хөгжмийн бэлтгэлээс

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.