Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Бейонсигоос суралцах хайрын харилцаа
Дуу хөгжим

Бейонсигоос суралцах хайрын харилцаа

Урлаг Урлаг24/07/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hqdefault7088474032013-07-24-12-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бейонси энэ зууны хамгийн тачаангуй, шилдэг эмэгтэй хэмээн нэрлэгдээд байгаа. Бейонсигоос бид юу суралцаж болох вэ? Түүнээс ялагдашгүй, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байх эсвэл сайхан бүжиглэж, дуулах гээд л олон зүйлийг сурч болно. Тэгвэл бид одоо алдарт одоос хайрын талаар, хувийн харилцаандаа яаж ханддаг талаар юу сурч болохыг харцгаая.

 1. Харилцаагаа нууцлаг хэвээр нь байлгах
ЖейЗи Бейонси хоёр үнэхээр хүчтэй, бас гайхалтай хосууд, тэдний талаар мэдээллүүд сонин сэтгүүлд байнга л шуугиан тарьдаг. Тэд хайрандаа умбасан, бие биеэ хөтлөөд инээмсэглэсэн төрх нь үргэлж сэтгүүлийн нүүрийг чимж байдаг. Магадгүй тэд дууны үгээрээ ч гэсэн өөрсдийнхөө хайрыг ямар хүчтэйг харуулж чаддаг. Хэдий тийм боловч тэд өөрсдийн хайр дурлал, хувийн амьдралын талаар тэр бүр нарийвчлан мэдээллэж, сенсаацлаад байдаггүй. Ямар нэгэн тунирхал, гомдлоо твиттер, фейсбүүк болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан нь ховорхон. Өөрсдийн талаар хэр бага мэдээлэл дэлгэнэ, төдий чинээ хэл аманд өртөх нь бага байдгийг үүнээс харж болно. Хүн нууцлагдмал байх тусмаа л илүү сонирхол татдаг шүү дээ.

2. Бие даасан байх
Бейонси  бизнесийн салбарт нэлээдгүй амжилттай явж буй хүмүүсийн нэгтэй гэрлэсэн ч энэ нь түүнийг өөрийн гайхалтай авьяас, эрч хүчтэй бие даасан байдлаа орхиход хүргэж чадаагүй юм. Тэр хүчирхэг эмэгтэй ямар байхыг мэддэг, яг л “Independent Woman” эсвэл “Run the World” дуун дээр нь гардаг шиг.. Хэдийгээр тэр Дистни Чайлд хамтлагаасаа гарсан ч хамтлагийнхаа бусад гишүүдтэйгээ найзууд хэвээр үлдэж, нэр төр хөөж яваагүй. Саяхны мэдээнээс Дистни Чайлд хамтлаг дахин нэгднэ гэж зарласанг та бүхэн мэдэж байгаа байх. Бейонси “ Хэрвээ чи сайн хичээвэл,чамд мөрөөдөлдөө хүрэх тэмүүлэл байвал,  юу ч хүссэн бай, түүнийгээ авч чадна гэдэг би туйлын итгэлтэй байдаг ” гэж хэлсэн байдаг.

3.Өөртөө итгэлтэй байх
Бейонсигийн “Single Ladies” дуу гарахад, эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг бэлгэдсэн сүлд дуу төрөн гарсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр өөрийн “Sasha fierce” альбомоо гаргахдаа эмэгтэй хүн гэдэг өндөр, нарийхан эсвэл тарган туранхай нь хамаагүй харин өөртөө итгэлтэй байх, өөрийгөө байгаагаар нь хүлээж авах гэдгийг энэ альбомоороо зогсохгүй бас жирийн үед ч тийм байдлаа харуулж чаддаг.

4. Тусалж дэмждэг байх
Хосууд маань өөрсдийн хувийн харилцаагаа олон нийтэд ил болгохоос өмнө тэд хамтын урын бүтээлээ туурвиж, цаг завсаргүй аялан тоглолт хийх ажилласаар л байсан. Тэдний олон арван гайхамшигт уран бүтээл, хамтран ажилласан төслүүд нь тэднийг хэр бие биенээ дэмжин ажилдгийг тодхон харуулж байна.

5. Даруу мөртлөө эрхэмсэг байх
Бейонси өөрийгөө маш сайн хянадаг. Түүний “4” нэртэй албум нь нээлтийн өдрөөсөө 4 долоо хоногийн өмнө олон нийтэд цацагдсны дараа тэр огтхон ч бухимдаж, сошиал сувгуудаараа мэдэгдэл гомдол хийгээгүй. Бейонсед бусад уран бүтээлчдэд байдаг шиг сенсаац тарих гэсэн сексийн бичлэг эсвэл пластик хагалгаа байгаагүй ч түүнд илүү дээр зүйл байгааг тэр үргэлж сайн талаараа харуулдаг.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

13/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифт шинэ цомог гаргана

12/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

13/08/2025

“Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийг байлдан дагуулж байна

13/08/2025

Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ

13/08/2025

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг тайзнаа дахин амилна

13/08/2025

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

13/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.