Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Аюурзанын Долгор
Сонгодог урлаг

Аюурзанын Долгор

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dolgorweb8188791362012-04-30-20-13[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монгол улсын Ардын жүжигчин 
Аюурзанын Долгор
МУГЖ 1993 он, АЖ 2005 он

Дуурийн жүжигчин. (1955.07.01) Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 1970-1973 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникум, 1976-1984 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын ХИС-ийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.

1973-1975 онд Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, 1984 оноос УДБЭТ-т дуучин, жүжигчнээр тасралтгүй ажиллаж байна. А.Долгор нь Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм.

1988 онд Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн гол дүрийг чадварлаг бүтээсний учир Соёлын яам, МУАХ-ны шилдэг дүрийн шагналыг авчээ. 1993 онд УГЖ, 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

жүжигчнээр: Ж.Бизе “Кармен” Кармены дүрд 1984, Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” 1986, Дж.Верди “Риголетто” Мадделенагийн дүрд 1986, Т.Хренников “Шуурганаар” Аксиньягийн дүрд 1987, П.И.Чайковский “Евгений Онегин” Ольгагийн дүрд 1988, Ц.Нацагдорж “Үүлэн заяа” Цурхайн дүрд 1988, Дж.Верди “Отелло” Эмилиягийн дүрд 1989, Ж.Пуччини “Чио Чио Сан” Сузукийн дүрд 1991, В.А.Моцарт “Увидаст лимбэ” 2-р хатагтайн дүрд 1993, Д.Жанчив “Хөх торгон дээл” 1994, Дж.Верди “Трубадур” Азученагийн дүрд 1994, Ц.Нацагдорж “Гэсэр” Арлунгоон дүрд 1995, Ж.Россини “Севилийн үсчин” Розинагийн дүрд 1998, Л.Мөрдорж “Хөхөө Намжил” Алтайн дагина 1999, Г.Пүрэвдорж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” Дэлхий ээжийн дүрд 2002, Д.Лувсаншарав “Хар Хорум” Будлангийн дүрд 2002, Отто Николай “Виндзорын овжин авхай нар” 2002, Б.Шарав “Чингис хаан” Өэлүн ээжийн дүрд

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монголын үндэсний болон сонгодог уран бүтээлчид Австрид тоглоно

16/03/2026
Сонгодог урлаг Урлаг

Д.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сайд Ч.Ундрамын шийдвэрийг хүчингүйд тооцжээ

16/02/2026
Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Э.Чойдог-100 жил” тоглолтын найрал хөгжмийн бэлтгэлээс

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.