Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Төв Азийн тууль II” олон улсын симпозиум, их наадам эхэллээ
Уртын дуу

“Төв Азийн тууль II” олон улсын симпозиум, их наадам эхэллээ

Урлаг Урлаг08/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
OVGON_HUURCH1762737462013-08-05-11-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол угсаатны аман зохиолын онцгой төрөл болох тууль нь 2009 онд “ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдэж “дэлхийд данстай” болсон билээ. Энэ нь Монгол тууль зөвхөн Монголын ард түмний төдийгүй хүн төрөлхтний оюуны соёлын үнэт ололт болохыг олон улсын түвшинд баталгаажуулж, уг өвийг хадгалж хамгаалах, хойч үед өвлүүлэх, сэргээн уламжлах хариуцлагатай үүргийг бидэнд хүлээлгэсэн чухал үйл явдал болсон. Соёл, спорт аялал жуулчлалын яам, түүний харьяа Соёлын өвийн төв, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Төв Азийн тууль II” олон улсын симпозиум, их наадмыг энэ оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа аж.
Туулийг хүндэтгэн дээдлэх олон нийтийн үзэл ухамсрыг төлөвшүүлж, туулийн судалгааг гүнзгийрүүлэх, үе үеийн туульчдыг сурталчлан алдаршуулж, туульчийн нийгмийн үнэлгээг дээшлүүлэх, тууль хайлах нутаг нутгийн уламжлал, дэг сургуулийг өвлөн хамгаалж хойч үед өвлүүлэхэд симпозиум, их наадмын зорилго оршиж байгаа юм. Симпозиум, их наадамд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут /Саха/, БНХАУ-ын Шинжааны өөртөө засах орон болон Өвөр Монголын өөртөө засах орон, АНУ, БНСУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид болон Халимагийн нэрт туульч Цагаанзам, Якутын Олонхоч зэрэг олон авьяастан оролцохоор болжээ.
Уг симпозиумын үеэр бүгд хуралдаанаас гадна “Төв Азийн тууль: Онол арга зүй, харилцаа холбоо”, “Төв Азийн тууль: Хэл, соёл, зан үйл, уламжлал, орчин” зэрэг сэдвээр салбар хуралдаан болно. Мөн их наадамд уригдсан туульчид, ардын авьяастнууд оролцсон хүндэтгэлийн концерт, “Тууль хайлах цаг”- өвлөгчид, судлаачдын уулзалт зохиогдох аж. Нэмж хэлэхэд туулийн эртний уламжлал бүхий Төв Азийн бүс нутгийн улс орнуудын судлаачид, туульчдыг урьж оролцуулсан “Төв Азийн тууль” олон улсын анхдугаар симпозиум, их наадмыг Монгол улс 1997 онд зохион байгуулж байсан. Энэ онд уг арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд цаашид тодорхой мөчлөгтэйгээр уламжлал болгон явуулах гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй “Allday project” хамтлаг

15/07/2025

“Хөх саран” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байна

15/07/2025

Алдарт инфлюнсер Эштон Халл Монголд ирнэ

15/07/2025

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо амжилттай зохион байгууллаа

15/07/2025

“Тайга” фестиваль эхэллээ

15/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.