Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Монголын анхны ди жэй Амай: Байгуулгын нэрсийг Монгол бичгээр бичих ёстой
Үндэсний хөгжим

Монголын анхны ди жэй Амай: Байгуулгын нэрсийг Монгол бичгээр бичих ёстой

Урлаг Урлаг06/08/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
59aa89389b830cffbig1000599592013-08-06-11-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Амай нэрээр алдаршсан Ж.Золбаяр бол Монголын анхны ди жэй нарын нэг бөгөөд дэлхийг тойрон аялагч цөөн хүний нэг. Тэрбээр 2005 оны дөрөвдүгээр сард Монголоос гарч, дэлхийн 70 гаруй орноор аялаад 2010 оны  тавдугаар сарын 08-нд эх орондоо буцаж ирсэн билээ. Улмаар дараа ондоо хоёр дахь аялалдаа гарч байсан юм. Залуу х үний хувьд багагүй зүйл мэдэрч, олныг эргэцүүлдэг нь ажиглагддаг. Ингээд түүний сүүлийн үед фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлсэн бодол, эргэцүүллийг тоймлон хүргэж байна.

-Хөгжилтэй улс гэдэг чинь баян, барилга байшинтай, өндөр технологитой улсыг хэлдэггүй юм байна. Ард иргэд нь АМАР ТАЙВАН, ХӨГЖИЛ БАЯСАЛТАЙ байгаа улсыг хэлдэг юм байна… гэж холын замд явж байхад утсаар хэлж байж билээ.

***    ***    ***    ***

-Гэртээ ирээд, их ажлын өмнө сайн амарч авч байна. Байнгын шинэчлэл, хөдөлгөөнд зургаан сар гаруй байсан болохоор одоо юу ч хийхгүй, шинэ зүйл сурахгүй цагийг эзэгнэн амьдарч байна. Яаж өмнөх 1600 гаруй өдрийг ганцаараа туулж чадсан юм бол оо. Аргагүй л итгэл бишрэлтэй байж дээ.

***    ***    ***    ***

-Намайг сонин хүн гэж боддог, ярьдаг хүмүүс байдаг. Гэхдээ энэ бол БИ. Их ажил бүтээх, бодлоо цэгцлэх, бясалгах хэрэгтэй үед Их хааны хөшөөний өмнө сөгдөж, онгодод (Транс-д) бүрэн ордог. Намайг бүтээсэн есөн үеийн 108 хүний бүх шинж тэмдэг, туршлага, ургийг (Gen) тээж энэ цаг үед үргэлжлүүлж байгаа хүн тул олонхийн мартсан, үгүйсгэдэг тэрхүү далд хүч, нууц руу нэвтэрч асуултынхаа хариултыг өөрөө өөрөөсөө хайдаг. Монгол үндэстний төв цэг бол ямарваа нэгэн шашны сүм хийдээс дутахааргүй их хүчтэй газар.

***    ***    ***    ***

-15 жил эх орондоо байгаагүй хүнтэй Болгарт таараад, гэртээ хариад хамгийн түрүүнд юу мэдэрсэн бэ? гэж асуутал. Монголчууд өглөө гэрээсээ гарахдаа ДИЙЛЭХ гэсэн ганц л бодолтой болсон байна лээ гэж байсан… ДИЙЛЭХ, Хэнийг?

***    ***    ***    ***

-Аялж байхдаа өөрсдийгөө бусадтай их харьцуулсан, тэгээд бид нэгэн агуу том модны үрээс бий болсон шинэ бут юм шиг санагдсан. Үеэ өнгөрөөсөн тэрхүү аварга том мод биднийг хэр ургаж чадахыг харуулж байгаа ч бодит өнгө харах нөхцөл, нарнаас халхалж буйгаар ургах боломжийг хааж байгаа юм шиг байдаг. “Бид тийм байсан…” гэж ярьдаг улсууд энэ цаг үед байдлаа бодит дүгнэж чадахгүй байна билээ. Олон төрлийн соёл, шашин, үүсэл гарал, газар нутаг, түүхэн замналтай тэрхүү ойд өөрсдөө, хөгшин модныхоо тусламжтай хэрхэн наранд ойрхон очих вэ гэдэг байгалийн үндсэн програмаа дагвал болох юм.” Амьд оршин тогтнох…” гэдэг хуулийн…

***    ***    ***    ***

-Улаанбаатар хотод Латин үсэг, Англи хэлээр бичсэн самбар, байгуулгын нэр олон байна. Кирилл Монголоор бичсэн нэрүүд ч гэсэн биднийг илэрхийлэхгүй хуучны Соц улсууд, Слав хэлээр ярьдаг улсууд шиг харагдуулж байна. Хотын засаг дарга захирамж гаргаж, тухайн нэрсийг тус үгнээс багагүй хэмжээтэй Монгол бичгээр бичих ёстой гэдэг үүрэг өгвөл МОНГОЛ үндэстний нийслэл өөрийн гэсэн өнгө төрх, имиджтэй болно гэж бодож байна.

***    ***    ***    ***

-Тамхи татаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн том алдаануудын нэг.

***    ***    ***    ***

-Аав ээжийгээ баярлуулъя гэвэл залуудаа сонсдог байсан дуртай дууг нь чанга тоглуул. Нүдэнд нь гал орж залуу насандаа эргэн очих мэт сайхан болно. Ээждээ залуу насных нь энэ дуу(Сезон Любви)-г сонгох болгонд инээд алдаад 16-20-той юм шиг болж байна 🙂 60-70-аад онд залуу байсан аав ээждээ энэ дууг сонсгоорой.

***    ***    ***    ***

-Үнэргүй будаг гарсан байхад орц будаж байна гээд гэр орондоо байхын аргагүй хортой орчин болгох юм. Яваандаа нийтийн орчны тогтоол гарч, эрүүл мэндэд аюулгүй будгаар олон нийтийн газрыг буддаг болно гэж найдъя

***    ***    ***    ***

-Монгол дахь өдөр тутмын амьдрал руугаа эргэн орсоор…

Бэлтгэсэн: Т.Бэх
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025

“Үндэсний номын баяр-2025” болно

14/05/2025

19 дэх удаагийн Венецийн архитектурын биенналь эхэллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.