Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»А.Ганчимэг: Би театраас хөөгдөөгүй, энэ жил гэрээгээ л сунгаагүй юм
Үндэсний хөгжим

А.Ганчимэг: Би театраас хөөгдөөгүй, энэ жил гэрээгээ л сунгаагүй юм

Урлаг Урлаг06/08/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
58758_174165142720470_1540011608_n_500x5006546315212013-08-06-13-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Залуус” булангийнхаа энэ удаагийн зочноор залуу жүжигчин А.Ганчимэгийг урилаа. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцсан юм.

–Сайн байна уу. Шинэ киногоо нээх гээд зав бага байна уу?

-Хоёр эгчтэйгээ хийж байгаа анхны дэлгэцийн бүтээл. Тиймээс сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээж, чанартай уран бүтээл хийхийг зорьж байна. Бараг жилийн өмнөөс зохиол дээр нь ажилласан. Манай киноны бүх дүрд мэргэжлийн жүжигчид тоглож байгаа. Бид эхнээсээ чанарыг эрхэмлэж, бүхнийг мэргэжлийн төвшинд хийхийг хүссэн. Киноны зураг авалт дууссан. Энэ сардаа багтаагаад нээх төлөвлөгөөтэй.

–Дүрийнхээ тухай сонирхуулаач?

-Би Жоохноо гэдэг охины дүр дээр ажилласан. Миний ажилласан дүрүүд үргэлж эерэг, сайн талынх байдаг. Хүмүүс нэрийг нь сонсоод жоохон, гэнэн, цайлган охинд хувирчээ гэж ойлгох байх. Гэхдээ А.Ганчимэг ямар дүрд хувирсныг үзэгчид ирээд үзвэл сонирхолтой байх.

–Киногоороо үзэгчдэд юу хэлэхийг хүссэн бэ?

-Манай кинонд 1981 оны үйл явдал болон нийгмээс гадуурхагдсан хүмүүсийн тухай өгүүлдэг. Долоон гол дүртэй. Дүр бүхэн өөрийн нууц онцлогтой, үүрэгтэй. Кинонд хүн чанар, хүн хүнээ хайрлах сэтгэлийн тухай өгүүлнэ. Тэр дунд атаа хорсол, хайр сэтгэл, аз жаргал бүгд бий.

–Чамайг театраасаа хөөгдсөн гэсэн. Үнэн юм уу?

-Хөөгдөнө гэхээр алдаа гаргасан, ажлынхаа дотоод дүрэмийг ноцтой зөрчсөн хүнийг хөөх байх. Би дутагдал гаргаагүй, театрын ажлыг цалгардуулаагүй, бэлтгэл, тоглолт таслаагүй. Манай театр ажилчидтайгаа жил бүр гэрээ хийдэг. Гэрээний хугацаа дуусахад сунгалт хийдэг юм. Энэ жил гэрээгээ сунгаагүй.

–Театрын ажил, киноны ажил гээд энэ бүхнийг зохицуулахад хэцүү байв уу?

-Би дөнгөж уран бүтээл хийж байгаа залуу хүн. Тиймээс бүтээл бүхэндээ сэтгэл зүрхээ шингээж, өөртөө байгаа бүхнийг гаргахыг хичээдэг. Нэг ажлаа хийгээд нөгөөхийг нь цалгардуулахыг хүсээгүй. Дэлгэцийн бүтээлдээ 100 хувь анхаарсан. Энэ бид гуравын анхны бүтээл шүү дээ. Тиймээс үзэгчдийн сэтгэлд хүрсэн чанартай бүтээл хийхээр зорьсон. Уран бүтээлч хүн олон зүйлд өөрийгөө сорих хэрэгтэй гэж би боддог. Энэ кино миний хувьд өөрийгөө сорьж, зайлшгүй давах ёстой даваа байсан.

–Тэгэхээр дахиад театртайгаа гэрээ хийхгүй гэсэн үг үү?

-Энэ тухай хариулт өгөхөд арай эрт байна.

–Хүмүүсийн дунд жүжигчин У.Уранчимэг театрын хоёр уран бүтээлчийг уруу татсан гэх яриа байна лээ?

-Бид сэтгэл зүрхээрээ нэгдэж уран бүтээл хийж байгаа. Уруу татаж, уруу татагдсан асуудал байхгүй. Биднийг холбож өгсөн ганцхан хүчин зүйл нь урлаг, уран бүтээл. Хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа шинэ зүйл хийхийг хүсч байна. Би хоёр эгчээрээ бахархдаг. Үргэлж үлгэр дуурайл авахыг хүсдэг. Надад тэр хоёроос сурах зүйл олон бий.

–Театрт ажилласан хэсэгхэн хугацаа чиний амьдралд, хувь хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Жүжигчний мэргэж­лээр сурдаг, төгссөн бүх хүний хүсч, мөрөөддөг газар нь драмын театр. Би өөрийгөө азтай гэж боддог. Сургуулиа төгсч амжаагүй, оюутан байхдаа тэр улаан байшингийн хаалгаар алхаж орсон. Энэ цагийн их урлагийг нуруундаа үүрч яваа мундаг уран бүтээлчидтэй хамт нэг тайзан дээр тоглоно гэдэг залуу уран бүтээлч миний хувьд том боломж, амьдралын асар том сургууль болсон.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Ч.ГАНТУЛГА

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025

“Үндэсний номын баяр-2025” болно

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.