Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Lumino” хамтлагийн “Хип хоп, R&B “party”-ны тов гарлаа
Нийгэм

“Lumino” хамтлагийн “Хип хоп, R&B “party”-ны тов гарлаа

Урлаг Урлаг22/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
210097_453646834684547_1797833461_o_19892273792013-08-22-12-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Lumino” хамтлаг 15 жилийн ойн баяраа тэмдэглэнэ  Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг “Lumino” хамтлаг  15  жилийн ой  энэ жил тохиож байгаа билээ. 15 насныхаа баярыг тохиолдуулан “Lumino” хамтлагийнхан фенүүддээ задлах дараагийн бэлэг нь энэ сарын 30,31нд 23:00 цагаас  “Vegas night club”-д  бэсрэг тоглолт буюу “Хип хоп, R&B “party” юм. Энэхүү үдэш сэтгэлд хоногшсон дуунуудаасаа хүрэлцэн ирсэн залуусдаа зориулан дуулахаа мэдэгдээд байгаа.

Мөн “Lumino” хамтлаг  дан хуучны дуунуудаас бүрдсэн “Best of Lumino-1,2” нэртэй цомог гаргахаар болсон бөгөөд тун удахгүй ирэх юм байна. Нэг цомогт нь  15 дуу багтсан хос цомог фенүүдэд нь хамгийн гоё бэлэг байх болно гэж хамталгийн залуус хэлж байсан юм.

  Хамтлагийн түүхээс: Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдаж, 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй (Хамтлагийн ахлагч: Тэмүүжин, хамтлагийн гишүүн: Анхбаатар, Батхишиг) болж өөрчлөгдсөн юм. Тэдний анхны ХИТ дуунууд хайрын өнгө аясыг илүүтэйгээр тусгаж байсан хэдий ч, тэдний хийсэн бүтээлүүд нь хипхоп хэмээх өөрсдийн үндсэн төрлөөс гажиж байгаагүй билээ.

Тэд уран бүтээлээ хийж байх хугацаандаа маш шургуу хөдөлмөрлөсөн ба 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй хүрээнд байж, түүнээс хойш тус тусын уран бүтээлээ хөөн түр завсарласны эцэст 2010 оны сүүлээр уран бүтээлдээ эргэн орсон. Харин өнгөрсөн жил үзэгчидийн хүсэлтээр 2012 оны 11-р сарын 16,17-нд "Classic hiphop party" хэмээх тоглолтоо ILOFT диско клубт маш амжилттайгаар тавьж байсан билээ.

Люмино хамтлаг давтагдсан тоогоор олон улсад болон орон нутагт 150 гаруй бие даасан тоглолт, ”Танихгүй охины захидал” уран сайхны кино, 7 диск, 5 цомог, 33 видео клипийг хийж үзэгч сонсогч түмнийхээ хүртээл болгосон байна. Амжилт гэдэг  шуурганд олонтоо цохигдон хип хопоос анхны олонд танигдсан хамтлаг, 2000 оны “Шилдэг Хип хоп хамтлаг”, Шилдэг хип хоп дуу “Намайг дагаад цэнгэ!”, Хип хоп шилдэг клип “Зам” гээд л “Пентатоник”, ”UBS video music awards-аас”-аас шагналын хурыг буулгаж байсан юм. Ингээд удаан сонсоогүй, удтал хүлээлгэсэн  Люмино хамтлагтай болзсон өдөр нь уулзацгаая залуусаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.