Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Гэгээн совин
Дуу хөгжим

Гэгээн совин

Урлаг Урлаг04/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зулзаган моддын найган бүжих 

Зуны өглөө зүүдлэн сэрлээ 

Мөрөөдлөөс салахгүй чинийхээ дүрийг 

Мөнгөн шүүдрээс эрж хайж билээ. 

Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ 

Намайг чамруу гэгээн совин илгээлээ 

Өвөлжиж гүйцсэн шувуудын жиргээг 

Өглөө эртэд зүүдлэн сэрлээ 

Бодлоос салахгүй чинийхээ дүрийг 

Болор шүүдрээс эрж хайж билээ 

Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ 

Намайг чамруу гэгээн совин илгээлээ 

Уулын горхи мяралзан урсах 

Уудам өглөө зүүдлэн сэрлээ 

Зүүднээс салахгүй чинийхээ дүрийг 

Сувдан шүүдрээс эрж хайж билээ 

Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ 

Намайг чамруу гэгээн совин илгээлээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мэрилин Мэнсоныг “Slipknot”-ын тоглолтод оролцохоор болсныг фэнүүд нь эсэргүүцжээ

29/09/2026
Гэрэл зураг Урлаг

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026
Дуу хөгжим Урлаг

Эд Шираны АНУ-д хийх хоёр тоглолтыг шуурганы улмаас цуцалжээ

28/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэлээ

30/09/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болж байна

30/09/2026

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын 50 жилийн ой тохиож байна

30/09/2026

“Байнгын үзэсгэлэн 2026”-д монгол зургийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байна

30/09/2026

Найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино “Оскар”-т өрсөлдөнө

30/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.