Зохиогч: Урлаг

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг 6 жилийн өмнөх энэ өдөр анхлан байгуулагдаж байжээ. Энэ хугацаанд тус хамтлагийн залуус хэд хэдэн удаа бие даасан тоглолтоо хийж, DVD гаргасаны зэрэгцээ МУГЖ Ш.Чимэдцэеэтэй хамтран “Тэнгэр ээж минь өршөө”, “Жамаас”, “Тэмээн сүргийн говь”, “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу, “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ”, “Халуун элгэн нутаг” зэрэг олон сайхан уран бүтээлүүдийг Монголын ард түмэндээ хүргэж тэдгээрийн талархлыг хүлээж чадсан билээ. Мөн өнгөрсөн жил 5-н жилийн ойдоо зориулж “Чингисийн талбай”-д өөрсдийн бие даасан тоглолтыг хийсний зэрэгцээ Монгол орноо тойрон аялаж өөрсдийн уран бүтээлийг эх нутгийнхаа өнцөг булан бүрт хүргэсэн юм.

Read More

Монголын урлагт өөрийн нэрийг мөнхлөн үлдээж чадсан хамтлагийн нэг бол “Номин талст” хамтлаг билээ. Тэдний дуу хуураар хөглөгдөөгүй 70, 80, 90 ээд оны залуус цөөхөн биз ээ. Дуу болгон нь дурсамжийг тань хөглөж байдаг тус хамтлагийн залуус энэ хагас сайн өдөр буюу 26-ны өдөр “Дурлаж бичсэн шүлэг” VIP тоглолтоо хийхээр болжээ.

Read More

Дуучин Дэлгэрмөрөн өөрийн фэйсвүүк хуудаснаа ийм нэгэн ухаарлын гэмээр, бас учирлын гэмээр пост оруулжээ. Үүнийг уншаад олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж өөрийн эрхгүй бодогдлоо.

Read More

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia” наадмын энэ жилийн шилдэг оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ.

Read More

Булган аймгийн Могод сумын сумын уугуул, МУ-ын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг агсны нэрэмжит “Дууны хорвоо 2” улсын уралдаан өнөөдөр Булган аймгийн төвд нээлтээ хийж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уралдааныг Булган аймгийн ЗДТГ, Хөгжимт жүжгийн театр, МУ-ын хөгжмийн зохиолчдын холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм. Одоогоор хот хөдөөгийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 76 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа бөгөөд ялагч нь маргааш тодорч, таван сая төгрөгийн эзэн болох юм.

Read More

“Доз Плас” интертайментийн “Элэг нэгтэн” киноны албан ёсны трэйлэр цацагдлаа. Гол дүрүүдэд А.Мөнгөнзул, М.Тэргэл, Напаткорн Митр Ет, Витаяя Пансринграм, Ковит Ваттанакул, Сайча Вонгвирот нар оролцон тогложээ.

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой”-г орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.Энэхүү түүхэн ойн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” каталогийг хэвлүүллээ.
Уг бүтээлд Хубилай хааны намтар түүх, Монголын Юань улсын үеийн нийгэм, эдийн засгийн байдал, соёл, шинжлэх ухааны ололт амжилтын талаар судлан авч үзсэн байна. Мөн бүтээлд Хубилай хааны талаарх сурвалж, судалгааны бүтээлүүдэд хэрхэн үнэлж ирснийг тэмдэглэн дэлхийн түүхэнд оруулсан түүний хувь нэмрийг дурдан өгүүлсэн юм.

Read More