Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ц.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо 2” улсын уралдаан эхэллээ
Нийгэм

Ц.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо 2” улсын уралдаан эхэллээ

Урлаг Урлаг21/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
55fb75da65f795.371015473808141642015-09-21-08-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Булган аймгийн Могод сумын сумын уугуул, МУ-ын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг агсны нэрэмжит “Дууны хорвоо 2” улсын уралдаан өнөөдөр Булган аймгийн төвд нээлтээ хийж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уралдааныг Булган аймгийн ЗДТГ, Хөгжимт жүжгийн театр, МУ-ын хөгжмийн зохиолчдын холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм. Одоогоор хот хөдөөгийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 76 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа  бөгөөд ялагч нь маргааш тодорч, таван сая төгрөгийн эзэн болох юм.

Нэмж сонирхуулахад Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн эохиолч Цэдэн-Ишийн Чинзориг нь 1955 оны 3 дугаар сарын 8-нд одоогийн Булган аймгийн Могод сумын “Дэрстийн гүвээ” гэдэг газар малчин ард Цэдэн-Ишийн хүү болон мэндэлсэн. Булган аймгийн 1-р бага сургуулиас ардын сургуулийн анхны гараагаа эхэлсэн тэрээр 1971 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуулийн хөгжмийн салбар ангид орж суралцан 1975 онд хөгжмийн багшийн мэргэжилтэйгээр төгссөн. Хоёрдугаар курсд суралцаж байхдаа анги удирдсан багш Н.Жанцанноровын “Уран гоо” дууг анх дуулж монголын радиогоор нийтийн хүртээл болгож байсан ба 1976 онд Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Үүлэн цэнхэр хангай” дуугаа зохиож хөгжмийн зохиолчийн буюу уран бүтээлийнхээ анхны гараагаа эхэлсэн.
1979-1986 онд ЗХУ-ын Уралын хөгжмийн их сургуульд суралцаж хөгжмийн зохиолчийн мэргэжлээр төгссөн.
1986-1988 онд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн багшаар, 1988-1996 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны дууны уран бүтээлийн даргаар тус тус
ажилласан.
1996 оноос чөлөөт уран бүтээл эрхлэх болсон.
1990 онд “Илдэн уулсын цуурай” оратори нь Азийн шилдэг бүтээлээр шалгарч ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн.
1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал, 1994 онд “Дууны хорвоо” дуугаараа “Морин хуур” наадмаас тэргүүн байрын шагнал, 1996 онд “Илдэн уулсын цуурай” оратори, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Намрын дурсамж”, “Учран золгохын ерөөл” дуунууд зэрэг бүтээлүүд туурвисны учир МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛ тус тус хүртжээ.
Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг нь Дууны хорвоо, Хорвоод ганцхан ээждээ, Ус мөрөн олон чиг, Чингис хааны говь, Бэрийн өглөө, Сэлүүн дэнжийн яргуй, Бүргэд, Эргээд санахаар, Дундрашгүй хайр, Санаа тэгшхэн яваарай зэрэг 200 гаруй дууны бүтээл, найрал дуу, найрал болон цөөхүүл хөгжим, тайз дэлгэцийн бүтээл гээд нийт 400 гаруйг туурвисан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026

“Actor Awards 2026” наадмын улаан хивсний ёслолоос

03/03/2026

“Actor Awards 2026” шилдгүүдээ тодрууллаа

03/03/2026

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.