Зохиогч: Урлаг
Хүн болж төрнө гэдэг атга будааг зүүний үзүүрт асгахад тогтож үлддэг ширхэг будаатай адилхан гэж Монголчууд ярьдаг. Гэвч хүмүүн заяаг олоод төрсөн боловч амьдралын эрхээр хүн бүр адил тэгш хувь заяатай байддаггүй нь харамсалтай. Хоногийн хоол, талхны мөнгөө олохын тулд үүрийн таван жингээр босож, үдшийн бүрий болтол хөдөлмөрлөөд дөнгөн данган амьдралаа залгуулж яваа нэгэн байхад өдөрт хэдэн сая төгрөгийг хоол хүнс, хувцас хунар, гоо сайхан, унаа машиндаа зарцуулдаг нэгэн бас байх.
26 настай англи эр Жонн Ланкастер хүний хувь заяаг олж төрснийхөө төлөө бусдын адил аз жаргалтай байхыг хүсдэг. Ингэхийн төлөө тэрээр бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдаас илүү сэтгэлийн тэнхээтэй байх шаардлагатай болсон. Амьдралын төлөө тууштай зүтгэж байгаа хүнийг бурхан шагнадаг гэдгийг тэрээр өөрийн амьдралаар харуулсан. Өнөөдөр тэрээр үзэсгэлэнтэй сайхан найз бүсгүйтэй, бусад залуусаас илүү гарахаар тэгш сайхан бие бялдартай болсон.Ланкастерын тухай ингэж ярихын учир нь тэрээр маш ховор төрлийн генийн өвчтэй төрсөн.
Нийтийн дуучид дундаа хамгийн содон сайхан хоолойтой голцуу эх орон, нутаг ус, монгол бөхчүүдийн тухай уран бүтээл туурвидаг дуучин бол МУСТА Хумбагарын Батмэнд билээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат бөгөөд бие даасан тоглолтоо хоёр удаа хийж байсан удаатай. Түүнийг дуучин гэхээс гадна бөх тайлбарлагч гэдгийг олон түмэн андахгүй сайн мэднэ.
“Twins Film” студийн бүтээл “Такси” инээдмийн уран сайхны өнгөрөгч 7 хоногт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Уг киноны продюсерээр жүжигчин Аси буюу СТА Р.Алтансүх ажилласан юм. Учир нь тус киног бүтээсэн ихэр ахан дүүс бол түүний гарын шавь нар билээ.
БНСУ-ын Сөүл хотын симфони найрал хөгжмийн удирдаач, Москва хотын Павловскийгийн нэрэмжит театрын удирдаач Ну Тэ Чол Монгол Улсын Филармонийн захиргаа, симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран хоёр улсын сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж Монгол, Солонгос улсын соёлын харилцааг улам бэхжүүлэх, үзэгч түмэнд сонгодог урлагийн гайхамшгийг сурталчлан таниулах зорилготойгоор олон талт үйл ажиллагаа, тоглолтуудыг хүргэхэд бэлэн болоод байна.
Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Би өнөөдөр ХҮЛЭЭЛТ хэмээх онц ноцтой сэтгэл зүйн үзэгдлийн талаар бичье. Хүлээлт таны карьерийг баллаж, амьдралыг чинь сүйтгэж чадах учир анхаарлаа хандуулна уу. Бид байнга л бие биенээсээ хүлээж байдаг. Бас бие биенийхээ талаар хүлээж байдаг. Facebook дээрээ дэгжин зурагтай залуутай анх удаа болзсон бүсгүйн хүлээлт шалан дээр унана. Яг үнэндээ зураг залуу хоёр зөрөөд байгаа юм биш, бүсгүйн хүлээлт бодит байдал хоёр зөрсөн нь тэр.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 7. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 24. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, 6 цагаан мэнгэтэй, улаан нохой өдөр.
Нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, 7-8 нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.