Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“CU”-гийн захирал УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшив үү
Дуу хөгжим

“CU”-гийн захирал УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшив үү

Урлаг Урлаг29/05/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cu4190802232020-05-29-16-55[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй Пүрэвдоржийн Галиндэв Монголд үйл ажиллагаагаа нээгээд удаагүй ч  “CU”-гийн эзэн үү гэх яриа соошл орчинд эрчимтэй цацагдаж байна.

Учир нь түүний сонгосон ягаан өнгө бол дэлхий дахинд 13500 гаруй салбартай, Солонгосын “CU” сүлжээ дэлгүүрийн албан ёсны өнгө учраас энэхүү сүлжээ дэлгүүрийг Монголд оруулж ирсэн үү, эсвэл тус дэлгүүрийн эзэн үү гэх мэт олон таамаг яриа өрнөжээ.

Охид залуусын анхаарлыг нь татаж, жентельмэн нэр дэвшигч гэсэн тодорхойлолттой, бүр “күүл”, “краш” гэсэн тодотгол аваад буй П.Галиндэвийг олон нийт АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий тэргүүн гэдгээр нь мэддэг. 2015 оноос хойш намынхаа шинэчлэлийн төлөө явж буй энэ залууг намын байрынхаа хурлыг уриа лоозонгоор чимж байснаар нь олон нийт таних болжээ.

Тиймдээ ч намаасаа бус бие даан нэр дэвшиж буй нь тун ч сонин, содон мэдээ байсан бол бусад нэр дэвшигчдээсээ тэс өөр атлаа, өвөрмөц, тэр тусмаа дэлхийн алдарт сүлжээ дэлгүүрийн өнгөөр “гоёсон” нь олон хүнд эргэлзээ төрүүлж байгаа хэрэг юм. Улс төрд өрсөлдөж буй эрчүүд ихэвчлэн хар, улаан, гүн хөх, хар хөх зэрэг нийтлэг өнгийг өөрийн “брэнд” болгож, олонд өөрийгөө таниулах гэж оролддог. Гэтэл бие даан нэр дэвшигч П.Галиндэв ягаан өнгийг сонгосон учраас энэхүү сүлжээ дэлгүүр түүний бизнес үү гэсэн яриа гаргахад хүргэжээ. Харин хариулт хэзээ тайлагдах бол.

dardas.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Euphoria“ цувралын гуравдугаар бүлгийн хөгжмийн зохиолчоор Ханс Зиммер ажиллана

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025

Баруун монголын алдарт дархан Ө.Гүнзэн болон үр ач нарынх нь урласан түүхэн бүтээл бүхий “Хөх сар” үзэсгэлэн нээлтээ хийлээ

25/07/2025

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2025

“Өндөр гэгээн – Даншиг наадам” өнөөдөр эхэлж байна

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.